БОЛОВСРОЛ

Сурагчдад Б.Явуухулангийн “Би хааны төрөө вэ” шүлгийг өөрчилж цээжлүүлжээ

УИХ-ын гишүүн асан Г.Уянга аравдугаар сарын 21-ний өдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийг өөрчлөн сурагч хүүхдүүдэд цээжлүүлж байгаа тухай мэдээлжээ. Тодруулбал, уг яруу найргийн сүүлийн бүлэгт байх:

Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт

Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд

гэх хэсгийн ХУВЬСГАЛЫН гэдэг үгийг АРДЧИЛЛЫН болгон өөрчилснөөр сурагчдад цээжлүүлж байгаа тул холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг анхааралдаа авахыг хүсжээ.

Зургийг: Uyanga Gantumur хаягаас авч ашиглав

Хүсэлтийн дагуу БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон сургуулийн удирдлага шуурхай ажиллан шүлгийг зөв хувилбараар нь дахин хэвлэж сурагчдад тараан өгчээ. Ийн алдаа гарах болсон учир нь ерөнхий боловсролын сургуульд албан ёсны уран зохиолын сурах бичиг байхгүй тул багш нар хувиараа интернэтээс хайж, хэвлэн авсантай холбоотой. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, сайтууд ч уг алдааг засварлах тал дээр анхаарч ажиллаасай гэсэн уриалга гаргажээ.

Т.САНТ

Нэрт яруу найрагч Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ?" шүлгийн "Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ХУВЬСГАЛЫН дөлөнд"…

Posted by Uyanga Gantumur on Wednesday, October 23, 2019
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button