Саарал ордны жүжээчид

Боловсролын сангийн зээлийн асуудал өндөрөө авч, өчигдрөөс намжиж байна. Зарим нь эхнээсээ өрөө төлөөд эхэлж. Энэ жагсаалтыг ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүлсэн. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан удаалж байна.
Т.Доржхандын хүү Эрдэм Английн Кембрижийн их сургуульд Эдийн засгийн чиглэлээр 2019-2021 онд суралцахдаа 33500 ам.доллар буюу 115 сая төгрөгийн зээл, эхнэр Уламбаярын Сийлэн АНУ-д Сиэтлийн их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахдаа 32 мянган ам.долларын зээл авч суралцсан.
Гэхдээ Т.Доржханд гишүүн тэр долоохон хоногийн дотор асар их хувирч, жүжсэн.
Тавдугаар сарын 17-нд "Хүү мөнгөө цуглуулж байгаад намраас төлнө. Хүүгээ зээл авахад нөлөөлөөгүй. Хүүгийнхээ зээлийг төлчихье гэхээр мөнгө алга. Эхнэрийн компаниуд өртэй, хүндхэн байгаа. Харин эхнэрээ зээл авахад мэдээгүй, таньдаггүй байсан. Таван жил ажиллаад төлчихсөн" хэмээн ярьсан байдаг.
Ийнхүү мөнгөгүй хэмээн урваганаж байсан ч, эхнэр У.Сийлэн ДӨРӨВХӨН ХОНОГИЙН дараа буюу тавдугаар сарын 21-ний өдөр Д.Эрдэмийн сургалтын зээлийн төлбөр болох 43 сая төгрөгийг эргүүлэн төлсөн байдаг.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна мөн түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцсан. Улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байдаг.
Тэгвэл өчигдөр /2023.05.23/-ний өдөр Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядаг сургалтын зээлийн 33,500 ам.доллароо өчигдрийн 3,456.77 төгрөгөөр бодож 115,801,795 төгрөгийг төлсөн байна.
Тэд ямартай ч төрд өрөө төлж. Гэхдээ асуудал ийм өндөрөө аваагүй байсан бол төлөх байсан уу. Эргэлзээтэй л асуудал. Үүгээрээ тэд жүжээчид юм. Шударга байсан бол аль хэдийн төлчих байв. 43 сая, 115 сая төгрөг хэзээ ч хамаагүй халааснаасаа гаргаад өгчих хэмжээний мөнгө байжээ, тэдний л хувьд.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгийн амьтадшдээ энэ 2,жүжигчин ,утсан хүүхэлдэй,бгс долоогч нар
Ккк.... ингээл төлчих байсан юм уу, карерьтаа их санаа зовж бнааа
ОЮУН ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙД АА ЧИ АЖИЛ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ ҮГҮЙ ЮМ УУ ХЭРВЭЭ ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН КАБИНЕТИЙГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛ
Энхамг�##�ан сайдаа эхнэрийнхээ Зээлийн хүүг төлөөч
Аяар гэм хөөе. Эхлээд мөнгөө с�##�гаж авийлдаа
БЗС зээл автлаа ядуухан амьтад байж
Зээл юм бол хүү , хүүгийн хүү гээд байдаггүй юм уу \ хугацаа хэтэрсэн энэ тэр \ , за тэр ч яахав , БУЛХАЙ нь НОТЛОГДСОН МАН - ын гишүүнээ намтай нь байлгадаг юм уу - ЗГ ын гишүүнээ САЙДтай нь байлгадаг юм уу ??? МАН - ын дарга Оюунэрдэнэ ээ - ерөнхий сайд Оюунэрдэнэ ээ , МАН ын ГЕНСЕК АМАРбаясг�##�ан аа - ЗГ - ын хэрэг эрхлэх газрын дарга Амарбаясг�##�ан аа ...