Улс төрийн мэдээ

О.Амарсанаа дарга аа, хорих анги тань хоёр хүн нас барсныг маргааш өглөө нь мэддэг газар боллоо

Хулгайн гэмт хэргээр гурван жилийн хорих ял эдэлж байсан залуу эргэлтээр ирсэн 27 настай эхнэрээ хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн гэх хэрэг ШШГЕГ-ын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид гарчээ.

Уг хэрэг 2023 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 22-23 цагийн үед гарсан, харин алба хаагчид өглөө нь мэдсэн. Эргэлтээр ирсэн иргэнийг мэс ашиглан хөнөөгөөд өөрөө боомилж амиа егүүтгэсэн гэх албан бус мэдээллүүд бий. Харин хэрэг явдлаас хойш хоёр хоног өнгөрсөн ч холбогдох байгууллагуудаас албан мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Уг нь хорих ял эдэлж буй иргэний уулзалт, эргэлтэд мөрдөх журмыг хуулиндаа маш тодорхой тусгаж өгсөн байдаг. Хорих ял эдэлж байгаа ялтныг ар гэртэй нь уулзуулах дотоод журмын талаар ЭНД дарж уншина уу.

Уг журмыг мөрддөг бол хоёр хүүхэдтэй залуухан ээж эсэн мэнд гэртээ буцаж харьж, хоригдол залуу ялаа эдэлж дуусгаад гарах байсан биз ээ. Гэвч тэгсэнгүй. Амь хохирогчид юунаас болж муудалцаж ийм эмгэнэлт байдалд хүрсэн бэ гэхээсээ илүүтэй эргэлт уулзалтын үед үүрэг гүйцэтгэж байсан хорих ангийн ажилтнууд хэрхэн ажиллаж байсан бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Хэрвээ мэсээр хөнөөсөн бол үүнийг хэрхэн яаж олов, яаж оруулав, яагаад хяналт шалгалтаас гадуур өнгөрөв. Мөн хэрэг явдлын үеэр дуу чимээ гарах, тусламж дуудах зэрэг үйлдэл хийсэн бол үүнийг яагаад сонсоогүй вэ. Цагдаагийн байгууллагад "...хорих ангийн хашаан дотор хүн амь насаа алдсан байдалтай байна" гэсэн агуулгатай дуудлага ирсэн гэх мэдээлэл бий. Үнэн бол тэд хэрхэн харуул хамгаалалт бүхий эргэлтийн өрөөнөөс гарав. Хоёрын хоёр хүн амь насаа алдаж байхад хорих ангийн хяналтын ажилтнууд хаана юу хийж байв. Энэ мэтээр эргэцүүлбэл хорих ангийхан ажил үүргээ хариуцлагатай биелүүлээгүйн улмаас улсын онцгой обьектод гарсан байж боломгүй хэргийг онцгойлон анхаармаар...

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Д.Сүндий өдгөө яг энэ хорих ангид хоригдож байгаа.

Хүчирхийлэлт өртөж байсан гэх эхнэр нь хэвлэлд ярилцлага өгөхдөө, Д.Сүндий хорих ангидаа гар утас хэрэглэдэг, эргэлтээр ирсэн эмэгтэйтэй журамд зааснаас илүү хугацаагаар хамт байдаг хэмээн мэдэгдсэн. Энэ ч мөн анхаарал татна.

Дээр дурдсан хэрэг өөрөө оройн 23.00 цаг орчимд гарсан. Харин маргааш өглөө нь алба хаагчид мэдсэн гэх. Цагдаагийн байгууллагад 09.50 цагт дуудлага иржээ. Ингээд тооцоолж үзвэл, 10 цаг 50 минутын дараа л хоригдол эхнэрээ хороож, өөрийгөө егүүтгэсэн хэргийг алба хаагчид олж мэдсэн байгаа юм.

Чойрын хорих ангид удирдлага зохион байгуулалтын ямар алдаа гараад байна вэ. Энэ талаар ШШГЕГ яагаад албан байр суурь илэрхийлэхгүй байгаа вэ. Өдгөө яг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ.

Хорих анги тань эргэлтийн өрөөнөөс хоёр хүний цогцос олжээ. Анхааралдаа авна уу, хэрхэн ажиллаж буйгаа нээлттэй мэдээлнэ үү, ШШГЕГ-ын дарга О.Амарсанаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-24 15:06

Секс яаж хийж байгаад хараад байжаахиймуу

Генерал сэтэр хүссэн баачкаа
Генерал сэтэр хүссэн баачкаа
2023-05-24 16:34

Энэ нөхөр чинь засгийн мөнгөөр үе үе ойр ойрхон гадагшаа явдаг ажил хийдэг шдэн.Одоо ч монголд байхгүй байгаа.Цагаан сарын дараахан дарга тэргүүн дэд дарга �##�ба хэлтсийн дарга нар төрийн мөнгөөр Дубай аялаад ирсэн гэжуугаа

Зочин
Зочин
2023-05-24 18:14

ҮХСЭНДЭЭ МАЛИЙТАЛ ИНЭЭСИЙН ӨЛ ХАЛЗАН ТОЛГОЙ ГАРГАЧИХААД ХАРВААС БАС ИХ ХОЛИОНЫ ЭР БАЙНАА.МЭДДЭГ ЧАДДАГ ГАРУУД НЬ ШОРОНГОО МАНААЧ .ЭНЭ БИД ХОЁРЫН ШОРОН МАНАН ГЭДЭГ БОЛ АЦ

Зочин
Зочин
2023-05-24 19:47

Хурдан с�##�сан нь дээр юм байна даа.

Зочин
Зочин
2023-05-25 18:43

"Жаахан утга учиртай дэгэстүүлж баймаар байна шүү..." Ямар ч логикоор харахад Тухайн шоронгийн буруутай үйл ажиллагаа, хараа хян�##�тын асууд�##�тай хамаагүй байхад маш их дэгэстүүлж бичих юмаа "энэ" сэтгүүлчид. Хүний эрхийг нь хангаж, хуульд зааснаар ар гэртэй нь уулзуулж байгаа байх, тэгээд яах болж байна?... хувь хүний нууцыг зөрчөөд хувийн харилцааг нь өдөр шөнөгүй камераар хянаад, эсвэл дэргэд нь нэг харуул зогсож байх ёстой байсан юм байхдаа. Жаахан утга учиртай дэгэстүүлж баймаар байна шүү...

Холбоотой мэдээ

Back to top button