Улс төрийн мэдээ

25 тусгай сангаас гурав нь ил болохгүй, долоо нь мэдээллээ огт ирүүлээгүй байна

Засгийн газраас хэрэгжүүлж буй таван “Ш” ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайт ажиллаж, тусгай сангуудын мэдээлэл ил болсоор буй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Боловсролын зээлийн санд холбогдох зээлдэгчдийн мэдээлэл байршсанаар олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхийлэн шүгэл үлээж байна.

ЦХХХ-ы сайд Н.Учралын зүгээс Засгийн газрын бүх тусгай сангийн мэдээллийг дэлгэнэ гэж мэдээлсэн.

Тэгвэл, одоо хэдэн сан ил болоод байна вэ. Хэдэн сангийн мэдээлэл хүлээгдэж байгаа вэ

Засгийн газар 25 тусгай сантай. Тэднээс есийнх нь мэдээлэл ил болоод буй. Харин үлдсэн 16 сангаас хоёр нь буюу:

  • “Спортыг дэмжих сан”
  • “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй юм байна.

Мөн  “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны  нууцын зэрэглэлд хамаардаг. Иймд үлдсэн 13 тусгай сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох шаардлага гарчээ.

Тэдгээрээс БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан, ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан мэдээллээ бүрэн ирүүлсэн ба ирэх долоо хоногт нээлттэй байршуулна гэж Н.Учрал сайд мэдээлсэн юм.

Мөн мэдээллээ дутуу ирүүлсэн буюу нэмэлт мэдээлэл ирүүлэх шаардлагатай гурван сан байна. Тодруулбал,

  • БШУЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих
  • ГХЯ-ны харьяа Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах
  • ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан юм.

Дээр дурдсан зургаан сангаас гадна огт мэдээлэл ирүүлээгүй буюу мэдээлэл ирүүлэх шаардлагатай долоон сан байна. Эдгээр нь:

  • ХЗДХЯ-ны харьяа- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох
  • Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих
  • ЭМЯ-ны харьяа- Эрүүл мэндийн даатгалын
  • Сангийн яамны харьяа- Засгийн газрын нөөц
  • Ирээдүйн өв
  • Төсвийн тогтворжуулалтын
  • Соёлын яамны харьяа- Кино урлагийг дэмжих сан аж.

Shilen.gov.mn Сайт ашиглалтад орсоноос хойш 1.8 сая удаагийн хандалт хийгдэж, 113,740 мөр өгөгдлийг мэдээллийн санд оруулаад байна. Мэдээлэл хариуцагч 99 байгууллагаас 300 гаруй багц мэдээллийг ирүүлсэн. Тэдгээрээс чанар хангах нь тун цөөн. Улмаар тус мэдээллийг ил тод болгоход хүндрэл учирчээ.

Дээр дурдсан есөн санг нээлтэй болгоход 104 удаагийн нэмэлт материал  хүлээн авсан бөгөөд үүний 86.5% нь өмнөх мэдээлэл дэх техникийн алдааг залруулах, бүрэн гүйцэд болгох, өөрчлөхтэй холбоотой засварууд байжээ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-25 14:04

Одоо нууцын зэрэглэлтэй сангил болгохгүй учираас тэр санг тонох байх даа

Зочин
Зочин
2023-05-26 12:29

Маш зөв. Олон нийтийн хян�##�т, ил тод байд�##� чух�##�.Хүнээс хамаарахгүй байхаар ш�##�гуур, шаардлагагүй тодорхой болгох

Зочин
Зочин
2023-05-29 09:14

Зарим сангуудыг татан буулгах хэрэгтэй БЗСангийн хувьд бололцоотой дарга нарын хүүхдүүд авсан ажилчин м�##�чин �##�бан хаагчдын хүүхдүүд бараг авч чадаагүй байна

Холбоотой мэдээ

Back to top button