ДЭЛХИЙ

Ачааны автомашин дотроос 39 хүний цогцос олджээ

Их Британийн Эссекс мужийн Пурфлит хотын цагаа нар ачааны автомашин дотор 29 хүний цогцос нуусан байсныг илрүүлжээ. Тус автомашиныг жолоодож явсан, Умард Ирландын харьяат, 25 настай Мо Робинсоныг баривчлан шалгаж байна. Хохирогчдын 38 нь насанд хүрсэн том хүн, нэг нь хүүхэд байжээ. Одоогоор цогцоснуудыг таниулах, хэн болохыг нь тогтоох ажил ид үргэлжилж байна.

Ачааны машины жолооч Мо Робинсон өнгөрсөн мягмар гаригт Белгиэс хөдөлж, маргааш нь Англид очсон гэж цагдаа нар таамаглаж байгаа аж.

Энэ хэргийн ард томоохон бүлэглэл, гэмт этгээдүүдэд байгаа эсэхийг цагдаа нар шалгаж байна.

Тэдэнд бас нэг таамаг бий. Гадаадын дүрвэгчид Европоос Британи руу ачааны автомашины чингэлэгт нуугдаж, хууль бусаар нэвтрэх тохиолдол их гардаг. Тэд ийм боломж хайн, дээрх автомашинд суугаад харамсалтайгаар амиа алдсан байх магадлалтай гэнэ.

Сонирхуулахад, 2000 онд Германы иргэн Пери Вакерын автомашинаас 58 хятад ажилчны цогцос олдон, 14 жил хорих ялаар шийтгүүлсэн юм.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-24 14:07

Өө. Хог гэж. Монголд вм болов уу гэж айлаа шүү. Энэ ер нь хэнд хэрэгтэй мэдээ юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button