Зөвлөмж: Хэвийн төрсөн бол 6-8 долоо хоногийн дараа бэлгийн харьцаанд орж болно

Амаржсаны дараах саруудад эмэгтэйчүүдэд жирийн үеэс илүү олон асуудал тулгардаг. Хамгийн түгээмэл нь төрснөөс хойш хэдий хугацааны дараа бэлгийн харилцаанд орох, мөн нярайн ходоод гэдсийг хямраахгүй ямар хоол, хүнс хэрэглэх вэ гэх асуулт бий.
Энэ талаар Амгалан Амаржих Газарын Төрөлжсөн Мэргэшлийн эх баригч Н.Болортунгалаг зөвлөж байна.
-Дотно харьцаагаа хэдийд сэргээвэл зохимжтой вэ?-
Хүндрэлгүй хэвийн төрсөн бол төрснөөс хойш 6-8 долоо хоногийн дараа бэлгийн харьцаанд орж болно. Энэ хугацаанд эмэгтэй хүний бага аарцгийн эрхтнүүд нөхөн төлжиж гүйцнэ. Умай хэвийн байдалдаа эргэн орж, салст нь төлжиж гүйцнэ. Цусархаг ялгадас гарахаа болих нь үүний нэг шинж тэмдэг.
Кесарев зүсэлт буюу манайхны ярьж сурснаар хийсвэрээр төрвөл үтрээний хана болон савны амсар төрөөгүй хүнийхтэй адил үлдэх боловч бэлгийн харьцаанд 8 долоо хоног өнгөрсний дараагаас орж болно. Учир нь умайн эхэс бэхлэгдэж байсан хэсэг болон мэс заслын оёдолтой хэсэг бүрэн төлжиж гүйцэх учиртай. Хэвлийн арьсан дээрх тавьсан оёдол эдгэсэн нь умайн оёдол бүрэн эдгэсэн гэсэн үг биш байдаг.
Хярзангийн оёдолтой бол оёдлыг бүрэн эдгэтэл 2-3 сар хүлээх шаардлагатай. Мөн дотно харьцаанд орж эхлэхдээ эмэгтэй нь хөдөлгөөнөө хянаж, өвдөлт үүсгэхгүй байхаар байрлалыг сонгох нь зүйтэй байх.
-Хөхүүл үед хүүхдийн ходоод хорсгож, хямрааж болзошгүй сэрэмжлэх хүнсний бүтээгдэхүүн-
Өөх тостой хоол унд – хүүхдийн ходоод одоогоор өөх тостой хоол шингээх чадамжгүй байгаа. Цаашлаад таны идсэн өөх тос хөхний сүүг өтгөрүүлж буглах шалтгаан ч болдог. Тиймээс өөх тосноос аль болох татгалзаж сэрэмжлүүштэй. Нөгөөтээгүүр хэрвээ үнэхээр л өөх тостой хоол идэх гээд байвал наран цэцгийн леситин хэрэглэж өөх тосоо тэнцвэржүүлж болно.
- Шарсан хуурсан хоол унд
- Халуун ногоотой хоол унд
- Хүчиллэг жимс хүнсний ногоо
- Хийжүүлсэн ундаа
Та зарим хүмүүс өөх тостой хоол идэхээр цээж хорсож, халуу оригдог гэхийг зөндөө сонсож л байсан байх. Түүнтэй л адилхан гэж ойлгож болно. Хүүхдүүд маань өөрөө зовиураа хэлж тайлбарлаж чадахгүй учраас хүүхдийн эмч нар зөвлөхдөө хэрвээ таны хүүхэд учир шалтгаангүй уйлаад байвал ходоодны хүчилтэй байж болзошгүй тул ээж нь дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсэхээ нягталж сэрэмжлэхийг зөвлөдөг.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭХНЭРЭЭ БАС НЯРАЙ ХҮҮХДЭЭ БОДООЧ ТЭНЭГЭЭ ЮУН БАВАЛЦАХ ГОРЬДЦОН МӨРӨӨДЦӨН ГАР ВЭ? ХӨӨШ.ЯАДЫН ЧИ БАРУУН ГАРЫН ДАСГАЛ ХИЙГЭЭЧ ҮСИЙГ НЬ ЗУЛГАРТАЛ ГАЧААЛДААЧ ТЭНЭГ НОВШ ЧИНЬ ХИЙХ ТУХАЙ БОДЦОН БОЛЬ ЗА
Yun tursunii daraa hiih chadahgui bnlee