УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Сумъяабазар ба Ж.Сандагсүрэн: "Сэлбэ Сэргэлт" төслөөр 15 хувийн хүүтэй 1.4 их наядын бонд босгох магадлалтай

Сэлбэ голтой холбоотой төслүүд Улаанбаатар хотод сүүлийн 10 жилийн турш яригдав. Тус гол дагуух төсөл 2013 оноос эхлэлтэй. Гэвч оны өмнө буюу арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцэн “Сэрүүн Сэлбэ” төслийн асуудал үүссэн юм. Эргэн сануулахад, голын урсацыг нэмэгдүүлэх, тохижуулах нэрийдлээр манай улс БНХАУ-ын засгийн газартай 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2018 онд хийсэн юм.

Дээрх хэлэлцээрээс хойш дөрвөн жилийн дараагаар Сэлбэ голтой холбоотой төслийн асуудал дахин хөндөгдөж, мэдээллүүд тархах үеэр төслийн нэгжийг иргэн Б.Цэцэг удирдахаар болсон нь олны анхаарлыг татсан. Төслийг нийт 3.1 тэрбум төгрөгөөр төсөвлөж байсан ч 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд нийслэлийн ИТХ “Сэрүүн Сэлбэ” төслийг эгүүлэн татахаар болсон юм.

Тухайн үед хотын дарга ч тус төслийг зогсоохгүй, ямар нэгэн байдлаар үргэлжлүүлэх утга бүхий мэдэгдэл хийсэн. Тэгвэл уг төсөл илүү том агуулгаараа “Сэлбэ сэргэлт” төсөл болж хувирсан юм.

-Түгжрэлийг бууруулах төслийн нэг “Сэлбэ сэргэлт”-

Тэд уг төслөө түгжрэлийг бууруулна хэмээн тодорхойлсон. Тодруулбал, Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилттой төсөл хэмээгээд буй.

Төслийн хүрээнд зөвхөн түгжрэлийг шийдээд зогсохгүй, Сэлбэ голын даланжуулалт болон агаарын бохирдлыг ч шийднэ хэмээн тооцоолж байгаа. Сэлбэ голын үерийн даланг дагаж Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл 21.6 км буюу хоёр талдаа нийт 43.2 км далан, автозамын сүлжээг байгуулах танилцуулгатай төсөл юм.

Мөн уг төсөл хэрэгжсэнээр Сэлгэ гол дагуух ил байдаг инженерийн шугам сүлжээг хонгилын системд хийж, инженерийн дэд бүтцийн хүртээмжийг гэр хорооллын хэсэг рүү татаж барилгажилтыг дэмжиж, иргэдийн идэвхтэй хөдөлгөөний дэмжиж  гол дагуу унадаг дугуйн зам, явган зам, орчны тохижилттой байхаар төлөвлөлтийг боловсруулсан гэгддэг.

-Хотын дарга хоёр жилийн өмнөөс бэлдсэн Улаанбаатарын бондоо 15 хувийн хүүтэй гаргах магадлалтай-

Тухайн төсөл одоогоор эхлээгүй хэдий ч богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой хэмээн албаныхан тодорхойлж буй. Төслийн хэрэгжих газрын хэмжээ, зааг, чигийн нарийвчилсан судалгаа, зураглал гарсан хэдий ч ТЭЗҮ эцэслэгдээгүй. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар уг төслийн ажлыг энэ онд багтаан эхлүүлнэ хэмээж буй.

Гэвч хамгийн чухал асуудал нь санхүүжилт. Санхүүжүүлэх арга хэмжээг Сангийн сайд Б.Жавхлан хийгээд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт Түгжрэлийн сайд даалгасан. Нэгэнтээ уг төслийг хэрэгжүүлэхээр болсон тул яаж ийгээд санхүүжилт босгох нь чухал. Тэгвэл хотын дарга нэгэнтээ 2021 оноос хойш ярьсан хот бонд гаргах талаарх яриа биеллээ олох шинжтэй.

Тодруулбал, хотын дарга 2021 оны намрын чуулганаар “Хотын санхүүгийн эх үүсвэрийн хувьд бонд босгох зайлшгүй шаардлагатай байна. Одоо байгаа 100 сая ам.доллар, 420 тэрбум төгрөгөөр бид тэнгэрийн мэт зүйл хийж яагаад ч амжихгүй” гэх агуулгыг хэлж байв.

Тухайн үедээ ч тэрбээр хотоос сонгогдсон гишүүдийг лоббидон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж чадсан. Ингэснээр бонд гаргах эрх зүйн орчинтой болж, хотын удирдлагын эрх мэдэл, төсөв, хөрөнгө зарцуулалт нэмэгдэх боломж бүрдсэн хэрэг.

“Сэлбэ сэргэлт” төсөлд урьдчилсан байдлаар 1.4 их наяд төгрөг зарцуулна хэмээж буй. Энэ бол албан бус тоо. Уг хэмжээний мөнгийг татан төвлөрүүх нь тус бондын гол үүрэг. Хэрэв хот бонд гаргахаар бол 15 хувийн хүүтэй байна гэх. Бондын хүү ч өндөртөө орохгүй. Учир нь бодлогын хүү 12, хадгаламжийн хүү 12-14, зээлийн хүү 16 хувьтай байгаа энэ үед бол бондын хувь нь дундаж түвшинд тооцогдохуйц юм.

ТЭЗҮ эцэслэгдээгүй тул хэдий хэр хугацаагаар бондоо гаргах нь тодорхойгүй. Гэвч Хотын дарга Д.Сумъяабазар “Дэлхийн бүх хот хөгжлийн бондыг 20-30 жилийн хугацаатай гаргадаг. Улаанбаатар хот хөгжлийн бонд гаргахаар бэлдэж байгаа. Бидэнд бүх боломж бий. Улаанбаатар хот хөрөнгийн дутагдалтай байгаа. Тэрнээс түгжрэлийг бууруулах ажилд чадахгүй зүйл байхгүй. Түгжрэл, төвлөрлийг үе шаттай бууруулах хүч, бололцоо, боломж бий.

Дагуул хот Улаанбаатартайгаа уялдаж явах ёстой. Түүнээс орон нутгийн чанартай хотын зохион байгуулалттай дагуул хот байна гэвэл бүтэхгүй. Тиймээс эдийн засаг, тооцоо, судалгаа, төлөвлөгөөн дээр суурилсан дагуул хотыг бий болгох ёстой” хэмээж байлаа.

Тэгэхээр “Улаанбаатар 2040”, “Алсын хараа 2050”-ын хүрээнд урт хугацааны бонд гаргаж, цаасан буй төслүүдээ санхүүжүүлэхээр зүтгэж ч магадгүй юм.

-Хот гаргасан бондоо төлж чадахгүй бол Засгийн газрын алдааг давтана-

Хот бонд гаргах талаар Д.Сумъяабазар ганцаар хэлээгүй. Үе үеийн хотын удирдлагууд, зарим аймгийн засаг дарга нар бонд босгож, орон нутгийн төсөв бүрдүүлэх талаар дурдаж байсан.

Энэ санаа 2012 оноос үүсэлтэй. Тодруулбал, 2012 онд Сүхбаатар аймгийн засаг дарга орон нутгийн анхны бондыг гаргахаар шийдвэрлэж байжээ. Гэвч Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, мөн Үнэт цаасны тухай шинэ хуулиар орон нутаг бонд гаргах эрхийг хязгаарласантай холбоотойгоор дээрх шийдвэр хүчингүй болж байсан ажээ. Харин түүнээс хойш 2013 онд Сангийн яамны зүгээс Улаанбаатар хотыг бонд гаргахыг зөвшөөрсөн аж.

Төсвийн эрх мэдэл Засгийн газарт хэт төвлөрсөн, тэгээд ч улсын төсөв үргэлж алдагдалтай гардаг учир хот, аймгийн удирдлагад хураасан татварынхаа хэсгийг авч үлдэх, түүгээрээ барьцаалан бонд гаргахыг зөвшөөрдөггүй байжээ. Улмаар 2016 оны есдүгээр сард Өрийн удирдлагын тухай хуулиар нийслэлийн бонд гаргах эрхийг нь хассан байдаг.

Өмнө дурдсанчлан 2021 онд бонд гаргах журам баталсан. Энэ нь хоёр иртэй хутгатай адил шийдвэр юм. Сайн тал нь хот төслүүддээ санхүүжилт олж, үр ашигтайгаар зарцуулснаар, эргээд бондоо төлөх боломжийг бий болгоно. Нөгөө талаас одоогийн Засгийн газрын бондын өрийн асуудал нийслэлд давтагдах эрсдэлтэй.

Хот өрөө төлөх чадваргүй болсон цагт эргээд Засгийн газар баталгаа гаргах эсвэл иргэдийн татварын мөнгийг зарцуулах, дахин бонд гаргаж өрөө төлөх гэх мэт өрийн тойрог Улаанбаатарыг нөмрөх зураглал үүснэ. Бидэнд улсын хэмжээнд бондын асуудалд томоохон сургамж бий. Тиймээс хот ч уг асуудалд болгоомжтой хандах нь зүй.

Хотыг бонд гаргана хэмээж байсан 2013 онд Дэлхийн банк “Төсвийн мэдээллийг ил тод ойлгомжтой болгох нь бонд борлуулж байгаа хотуудад хэрэгжиж байгаа сайн жишиг юм. Та бүхэн энэ тал дээр анхааран ажиллаж байгаа нь сайн хэрэг. Төсөв болоод түүний зарцуулалт иргэд, олон нийтэд ил тод нээлттэй, ойлгомжтой байх ёстой, цаашид мэдээлэл технологийн салбар болон мэдээллийн системийг ашиглан төсвийн мэдээллийг байнга шинэчлэгдэж байхаар суулгавал иргэдэд хүртээмжтэй байх болно” хэмээн зөвлөж байсан.

Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжоогүй, бодлогын хүү өндөр байгаа үед хот бонд гаргаж, санхүүжилт татах нь цаг хугацааны хувьд хэр оновчтойг тооцоолох хэрэгтэй. Хэрэв бодлогын хүү буурч, эдийн засаг сайжирсан үед хөрөнгө оруулагчдын өгөөж буурсан зураглал үүсвэл эрх баригчид сонгуулийн үйл ажиллагаанд тухайн төсвөөс зарцуулахыг ч үгүйсгэхгүй. Түүнчлэн сонгуулийн асуудал хөндөгдөж буй үед уг сэдэв давхцаж буй нь цаг хугацааны хувьд тохиолдол хэмээхэд тохиромжгүй юм.

-Хотын даргын “баруун гар” Ж.Сандагсүрэнгийн эрх мэдэл Сэлбийн төслөөр нэмэгдэнэ-

Хот бонд гаргавал зөвхөн Улаанбаатар хотын захирагчийн эрх мэдэл нэмэгдэхгүй. Түүний Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн эрх мэдэл ч давхар өснө. Учир нь түүнд эдийн засгийн хөгжил гэх өргөн агуулга бүхий нэршил албан тушаалын гуншинд нь байдаг болохоор тэр.

Ж.Сандагсүрэн нь Хотын даргын ойрын нэгэн гэгддэг. Сонгинохайрхан дүүргээс улс төрийн гараагаа эхэлсэн түүнийг өнөөдрийн суудалд авч ирсэн хүн нь хотын дарга гэгддэг.

2001-2004 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын албаны даргын албыг хашиж байсан тэрбээр 2013-2016 оны хооронд гишүүний туслахаар ажиллаж байсан. Үүнээсээ 2020 он хүртэл Сонинохайрхан дүүргийн засаг дарга болж, зөөлөн суудал руу дэвшсэн юм.

Дүүргийнхээ ИТХ-ын албаны даргын дараагийн найман жилд тэрбээр “Очир ундраа” компанийн газрын захирлаар ажиллаж байсан намтартай. Энэ үедээ уул уурхайн салбарт мандаж явсан тус компанийн оргил үе одоогийн хотын дарга Д.Сумъяабазарыг УУХҮ-ийн сайдын албыг хашиж байсан үес давхацдаг. Мөн компанийн газрын даргын даргаар 12 он хүртэл ажиллаж, 2013 оноос Д.Сумъяабазарын туслах болж дэвшсэн.

Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НОК-ын штаб дээр ажиллахдаа штабын ажил хангалтгүй байсанд буруутган орлогчийн ажлаас нь чөлөөлөхөд Хотын дарга Н.Баярчимэгийн оронд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариусан орлогчоор томилж байсан удаатай гэх.

Мөн Хэмнэлтийн тухай хуулиар Улаанбаатар хотын захирагчийн “хайрлан” үлдээсэн итгэлт “баруун гар” нь юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 243 дугаар тогтоолоор “Сэлбийн хурдны замын төсөл”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/211 дугаар захирамжаар “Сэлбэ гол дагуух унадаг дугуйн замын төсөл”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 160 дугаар тогтоолоор “Туул, сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийг тус тус баталж байв. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Харин хотын бонд, “Сэлбэ сэргэлт” төсөл нь хотын дарга хийгээд түүний итгэлт андын эрх мэдлийг өсгөх нь гарцаагүй болоод буй.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Отгоо
Отгоо
2023-05-26 08:59

Тэнэг долдой 2 хэзээ нэг өдөр буудуулна

Зочин
Зочин
2023-05-26 09:39

Сумъяабазар аа Данхын толгойг базах, барих яах вэ. Дараа нь яана даа чи. МАН тэнэг бөхөө �######�уулаач. Асар шун�##�тай хүн юм. Шун�##�аараа Чойжилсүрэн мэтийн хазгай хэлтнүүдийг ч дагуулахгүй юм

Зочин
Зочин
2023-05-26 10:12

Хүүхдийн чинь сург�##�тын төлбөр, бизнесийн чинь хөнгөлөлттэй зээлийг төлж байхад наадхаа түр азна. Хэцүү байна. Уг нь бид хоолоо хаса�##� байгаа. Гэхдээ хэцүү байна.

зочинзочин
зочинзочин
2023-05-26 11:31

Цаг нь арай болоогүй асууд�##�д хөрөнгө зарах хэрэггүй байхаа.

Хохо
Хохо
2023-05-26 13:11

Сумтайбузарыг л хол байлгах хэрэгтэй. Тэгвэл төсөл амжилттай болох магадл�##� өндөрсөнө.

Зочин
Зочин
2023-05-26 13:17

Нийслэл санхүүгийн хувьд сэхэхгүй болжээ,

Зочин
Зочин
2023-05-26 13:40

2012, 20138 2016 онуудад монголын магнат хувийн хэвшлийн компани өөрийн хөрөнгөөр тохижуулж өгье гэсэн ш дээ баахан мөнгө угаах ажиллагаа явагдах юм даа 8-р анги төгссөн тэнэгээр хотоо удирдуулахаар яаж өөдлөх вэ дээ

иргэн
иргэн
2023-05-26 14:59

таарсан хоёр таар шуудай,сайн үйлсийг лав хийхгүй хоёр.Ашиг хонжоо харсан махан толгойнууд

Зочин
Зочин
2023-05-26 19:54

Энэ 2 ах дүү 2 схд т юууууч хийгээгүй одоо юм хийж амжина гэжүү мөрөөдчиж

Зочин
Зочин
2023-05-27 07:57

Сандагсүрэн хүн муутай хүн шүү.Ярих юм надаа байгаа цаг нь болоогүй байна. 2024 онд сонгуулиар тойрогт нь очиж харуулах болноо

Зочин
Зочин
2023-05-27 12:17

ТЭР ГОЛУУД ДЭЭР ЧИНЬ БАЙШИН БАРЬЧИХААД БАЙХАД ЮУН ТӨСӨЛ БЭ ТЭНЭГ БӨХ ЧИНЬ ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ШУНАЛД ХЯЗГААР БАЙХ БИШ

Зочин
Зочин
2023-05-27 12:19

ЭНЭ МАЛНУУДЫН ЗАХААС НЬ БУУДААД ЭХЭЛБЭЛ НЭГ ИДЭЖ УУХ НЬ БАГАСАХ ..

Тулгаа
Тулгаа
2023-05-27 12:54

Хуцаарай

Зочин
Зочин
2023-05-27 14:34

Хөлдүү толгойтой бөх буухаасаа өмнө том б�##�аг тарих нь дээ. 15 хувийн хүүтэй бондоор �##�дагд�##� л үйлдвэрлэж сурсан төр ямар ашгаа олохов дээ. Дахиад нэг сайхан хулгайн түүх нэмнэ.

Зочин
Зочин
2023-05-29 17:45

Манай улс 24 сангаар дамжуулаад баахан мөнгө зээл, тэтгэлэг нэрээр тараачихаад эргэн төлөлтийг нь анхаарахгүй хаяжээ. Цахим хөгжлийн яамны буянаар эргэн төлөгдөж байна. Улс мөнгөа зөв зарцуулб�##� Сэлбэ сэргэлт байтугай юм хийэ чадах баялагтай шүү.

Зочин
Зочин
2023-05-30 20:20

Новшууд чинь бүүр улайрчихсан уу. Хотын бонд гэж өр гаргаад 1.4 их наядаар тоглох юм байна

Зочин
Зочин
2023-05-31 17:49

Илжиг унасан, ????МАН толгойгүй хэвээрээ байна⁉️ Ухаан нь хүрэхгүй зүйлээр шоу хийж, Нийслэлийн иргдийг өрийн дарамтанд оруулах хэрэггүй шүү‼️????????????

Холбоотой мэдээ

Back to top button