УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Дарханы замыг энэ намар 100 хувь ашиглалтад оруулна"

2024 оны хөгжлийн төлөвлөгөөний талаар өнөөдөр /2023.05.30/ УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Тэгвэл ирэх жилд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 60 мянган ажлын байр бий болно гэх тооцоололтой байгаа ажээ.

Мөн бусад хэд хэдэн асуудлыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хөндсөний нэг нь Дарханы зам юм. Тэгвэл түүний хөндсөн эл асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ намар 100 хувь ашиглалтад оруулна гэв.

Тодруулбал, тэрбээр "Өнгөрсөн таван жилийн хугацаанд Дарханы замын ажлын 50 хувийг дуусгасан. Одоо нэг жилийн хугацаанд үлдсэн 50 хувийг нь дуусгах юм. Энэ намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Яамнаас онцгой анхаарч байна. Асуудал үүсгэсэн Хятадын талын компанитай хариуцлага тооцно" гэсэн юм.

Мөн Г.Дамдинням гишүүний хөндсөн өөр нэгэн асуудал бол Дарханы арьс шир боловсруулах цогцолбор байв. Түүний энэ талаарх асуултад Б.Баттөмөр гишүүн хариулсан юм.

Тэрбээр "Дарханы арьс шир боловсруулах цогцолборын ажил хүнд байгаа. Эдийн засаг, хөгжлийн яам оруулж ирэхдээ 2024 онд 50 хувийг нь хийнэ гэж оруулж ирсэн. Хувийн хэвшил барина гэсэн ч маргаантай. 33 тэрбум төгрөгийн ажил хийнэ хэмээсэн. Улс түүнийг нь авч хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Хүнс, хөдөө аж ахуйн яам үүнийгээ хариуцах байх" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-30 18:32

ДАРХАНЫ ЗАМ ГАЙХАМШИГТАЙ ЗАМ.ОНДОО ХЭЛЭХ ҮГ АЛГА.МАН ын ЗУУНЫ ЗАМ

Зочин
Зочин
2023-05-30 21:53

Гол нь чанар, нэгэнтээ арчаагүйтсэн сайн хий

Дархан Баяргүн
Дархан Баяргүн
2023-05-31 08:07

Арьс шир боловсруулах үйлдвэрийн т�##�аар манай Дарханы 2 худлаа нэгнь асуусан болж нөгөө нь хариулсан болж жүжиглэхээ болио , ЗГ саяхан Эмээлтэд энэ үйлдвэрийн Парк байгуулахаар шийдвэр гаргачихсан шүү дээ оноо авах гэж тэнэгтэхээ боль 2 оо

Зочин
Зочин
2023-05-31 14:04

Өлөн царайт том ба�##�аадаа чадах боловуу ямартайч дарханы зам ман ыг сонгуульд маш их хойш нь татна

Холбоотой мэдээ

Back to top button