Нийгмийн

СУИС-ийн багш Л.Чулуунчимэг: Ардын дууны ангийн квотыг бууруулсаар байна, хожим амаа барих вий

Тавдугаар сарын 31-нд нийтэлсэн ярилцлагыг сэргээн хүргэе

Ардын дуучнаар элсэн суралцах оюутны тоо жил ирэх тусам цөөрсөөр байна. Тухайн асуудлаар бид СУИС- ийн Ардын дууны багш Л.Чулуунчимэгтэй ярилцлаа. 

-СУИС-д хэддэх жилдээ багшилж байгаа вэ. Ажиллах хугацаандаа хэдэн ардын дуучныг бэлтгэсэн бэ. Жилд дунжаар хэдэн оюутан элсэж, хэдэн оюутан төгсдөг вэ?

- Анх СУИС-д ардын дууны анги байдаггүй байлаа. Тус анги нээгдээд 12 жил болж байгаа бөгөөд хамгийн анх нэг багштай, 14 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Жил бүрийн элсэн орогчдын тоо ялгаатай, зарим жил тав зургаахан оюутан элсэх нь ч бий.

Миний хувьд анх нээгдэх үеэс нь багшилж эхэлсэн. Энэ хугацаанд 40 гаруй ардын дуучныг бэлтгэсэн.

-Элсэгчид бүгд төгсдөг үү. Дундаас нь өөр мэргэжил рүү орох ч юм уу, мэргэжлээ орхих тохиолдол гардаг уу?

- Мэргэжлээ орхих тохиолдол ер нь ховор. Хувийн шалтгаан, ар гэрийн байдлаас болж л сургуулиа орхидог. Миний ажилласан энэ жилүүдэд хоёр, гурван хүүхэд л мэргэжлээ орхисон.

-Бусад мэргэжилтэй харьцуулахад ардын дуучнаар элсэх оюутнуудын тоо ямар байдаг вэ?

-Жилд хэчнээн оюутан, ямар мэргэжилд суралцуулахыг сургууль шийддэг. Бүр цаашилбал БШУЯ-тай энэ асуудал холбогддог. Жишээлбэл, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн дуулах урлагийн танхим гэж хуучин байсан. Одоо бол үндэсний урлагийн танхим гэж бий. Танхимийн анги бүрт хэдэн хүүхэд энэ жил элсүүлэх вэ гэсэн тоог гаргадаг. Энэ тоо жил ахих тусам багассаар л байгаа. Мөн элсэж орох хүүхдүүдийн тоо цөөрсөөр байна. Одоо бүр гурав, дөрөвхөн болсон.

-Яагаад ардын урлагаар суралцах хүүхдүүдийн тоо багасах болов. Цаад бодлого хэрэгжүүлдэг хүмүүс яагаад цөөрүүлэх болсон бэ?

-Тэр талаар би сайн мэдэхгүй байна.Тэд бол бодлого хэрэгжүүлдэг газар. Бид бол ирсэн оюутнууддаа дуулах арга барилыг эзэмшүүлэх үүрэгтэй хүмүүс юм.

Ардын урлагаа өвлүүлж уламжлуулах нэн тэргүүний ажил гэж би боддог юм. Гэтэл ардын дууны анги энэ жил тав, зургаахан хүүхэд аваарай гэдэг. Энэ тоог нэмэгдүүлээсэй гэж хүсмээр байна.

-Ардын дуучнаар төгссөн оюутнуудаас хэчнээн нь мэргэжлээрээ ажиллаж байна. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна?

- Мэргэжлээрээ ажиллаж байгаа нь тун цөөхөн байдаг. Шалтгаан нь цалин бага, цаашилбал урлагийн байгууллагуудын бүтэц, бүрэлдэхүүн гээд нэрлэж болохоор байна. 

Хөдөө орон нутгийн байгууллагууд гэхэд хэдхэн тооны дуучин, бүжигчинтэй байдаг. Тиймээс театр, чуулгад ажиллая гэхээр орон тоонд нь багтдаггүй. Багш хүний хүнд санаа зовинодог асуудал гэвэл энэ л дээ. 

Хэрвээ ажиллах газар байхгүй юм чинь гээд энэ хүмүүсийг сургахгүй орхивол бас болохгүй. Бид нарын өвлүүлж үлдээх ёстой бас нэгэн чухал зүйлийн нэг нь ардын урлаг, тэр дундаа ардын дуу юм шүү дээ. 

Би боддог, миний шавь төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байж. Ямар нэгэн амьдралын шалтгаанаар өөр мэргэжил сонгоод, ажил эрхлээд явж болно. Гэхдээ хүнийхээ хувьд, бусад мэргэжилийнхэнээс өөр бодолтой, амьдралыг өөр нүдээр хардаг ийм хүмүүс болж байгаа гэдэгт нь итгэж, баярлаж суудаг даа. 

-Театрт харьяалагдаад дуучнаар ажиллахад хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

- Юу шалих вэ дээ. 600-700 мянган төгрөг л авдаг. 

Би урлагт 36 жил ажиллаад тэтгэвэртээ гасан. Үүнээс чуулгад 13 жил. Энэ хугацаанд миний авч байсан цалин хамгийн ихдээ 560 мянган төгрөг /Одоогийн Үндэсний урлагийн их театрыг намайг ажилладаг байх үед Улсын ардын дуу бүжгийн их театр гэдэг байсан. Миний авдаг байсан энэ цалин байгууллагын хэмжээнд хоёр дахь нь/.

Би анх 18 настайдаа урлагийн байгууллагад хөл тавьж байлаа. Тэр үед үйлчлэгч 260 төгрөгийн цалин авч байхад дагалдан жүжигчин 250 төгрөгийн цалинтай байсан шүү дээ.

- Төгсөгчид одоо хаана ихэвчлэн ажиллаж байна?

- Чөлөөт, ардчилсан нийгэмтэй болсны ач гавьяа нь юу гэхээр мэргэжлийн байгууллагад ажиллаагүй ч гэсэн хувь уран бүтээл хийх боломжтой. Ихэнх нь хувиараа уран бүтээл хийх хандлагатай байна.

Бидний үед бол ийм боломж байгаагүй. Хүссэн дуугаа дуулж, хүссэн хувцсаа өмсөх мөрөөдөл шүү дээ. Одоогийн хүүхдүүдээс маш цөөн нь мэргэжлийн газруудад ажилладаг. 

- Цөөхөн бөгөөд чанартай төгсгөх нь оновчтой юу. Аль эсвэл бусадтайгаа адил олон тооны оюутан элсүүлэх нь зөв үү?

- Өнөөдрийн бидний амьдралын хувьд бол их төвөгтэй асуудал. Улс орны оршин тогнох гол зүйлд урлаг соёл яах аргагүй багтах нь зөв. Хожим нь бодох юм бол нэмэгдүүлэх л байж дээ гээд амаа барих вий.

-Хүүхдээр ардын дууг дуулуулах биш таниулах хэрэгтэй. Цал буурал үстэй аав, ээж гэхээр хэдэн насны хүн дуулах нь тодорхой байна-

- Цөөн тооны хүн элсэж, тэр утгаараа цөөн тооны хүмүүс төгсөөд байна. Ингэснээрээ өв тээгч багатай болж байна уу. Цаашид энэ хэвээрээ яваад байвал мартагдах уу?

- Магадгүй, бид ардын дууны анги нээгдээд арваад жил болсонтой холбогдуулаад нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Ингэхдээ гудамжаар явж буй хүмүүсээс та ардын дуу мэдэх үү гэсэн асуулттайгаар судалгаа явуулсан. Ихэнх хүмүүс ардын дууг сайн мэдэхгүй байсан. Үүнээс ардын дууг мэддэг хүн хэрхэн хомсдсоныг харж болохоор байна. 

Боловсролын талаасаа хүүхэд цөөхөн элсүүлнэ гэсэн бодлого хэрэгжүүлж байна. Энэ утгаараа цөөн хэдэнтооны дуучин төгсөж, тэдний нэг хэсэг нь л дуугаа дуулдаг. Ингэж явсаар сонсогчгүй болоод байна.

40 наснаас дээш хүмүүс бол ардын дуугаа нэрлэж мэдэхгүй харин хүн хажуугаас нь аялахаар дагаад дуулж чаддаг. Хүүхэд залуучууд бол ардын дууг ерөөсөө мэдэхгүй. Гэхдээ манай уламжлалт ёс заншлыг харуулсан дуу байдаг байхаа гэсэн хариулт өгч байсан. Зарим нь бүрдүүлж өгч байна лээ. Энэ ялгаатай байгааг сургуулийн дуу хөгжмийн багш нартай холбож үзэж болохоор байна.Сургуулийн багш нарын ажилдаа хэр зэрэг сэтгэлтэй хандаж буй нь харагдаж байсан юм.

Манайхан ЮНЕСКО-д өв соёлоо бүртгүүлээд байдаг. Гэтэл түүнд бичгээр хадгалагддаг. Жинхэнээр хадгалах хүмүүс бол манай ард түмэн. Тэд өөрсдөө мэддэг байж л өв уламжлалаа хадгалж өвлүүлж байна гэсэн үг. Энэ өв соёлоо мэдэхгүй байна гэдэг харамсалтай.

Бидний өнөөдөр сурж байгаа ардын дуунуудыг нэг хүн зохиосон л байгаа. Тэр хүмүүс бичиж тэмдэглэгдээгүй болохоороо л өнөөдөр ардын гэх тодотголоор явж байна. Тухайн үед бол ардын дуу нийтийн дууны хэмжээнд байсан нь тодорхой. Өнөөдөр бол тийм биш. Хэдхэн тооны СУИС төгссөн хэдхэн хүмүүсээр хязгаарлагдаххэмжээнд л хүрээд байна. Ийм болохоороо сайн сургаасай, сураад төгссөн нэгнийгээ ажиллуулаасай, дэмжиж уран бүтээл гаргаасай гэсэн бодол тээж явдаг аа. 

- Ямар үйл ажиллагааг явуулбал ардын дуугаа эргээд сайн мэддэг болох юм бэ?

- Хүүхдийг бага байхаас нь ардын урлагийн талаар таниулах хэрэгтэй байна. Манайхан яадаг вэ гэхлээр ардын дууг цэцэрлэгийн хүүхдүүдээр дуулуулах гээд оролдоод байдаг. Энэ боломжгүй. Ардын дууг үг үсгээр нь судлаад үзэхээр цэцэрлэгийн насныхан дуулахад зохимжтой дуу гэж байдаггүй. Тэр үеийн хүүхдийн дууг хангинуулах, цангинуулах юу байсан юм бэ гэхлээр гийнгоо, нөгөө мал ахуйтайгаа харьцах, тойглох, гуруйлах мөн аялгуулан дуулах ерөөл магтаал багтдаг. Энэ байдлаар хүүхдийн дуу хоолой задарч хөгжиж байсан. 

Ардын дуунд хэдэн гол сэдвүүд байдаг. Нутаг ус, ижий аав, хурдан хүлэг, хайр сэтгэл гэх мэт. Дуунуудад ихэвчлэн цал буурал аав, ээж минь гэх үгс бий. Гэтэл 6, 7 настай хүүхдүүдийн аав ээж яавч цал буурал байхгүй нь тодорхой. Энэ утгаараа тэр дуу тухайн хүний хэдэн насанд дуулагдах нь тодорхойлогдож байгаа юм. Аав ээжээ хайрлах сэтгэл, тэдний ачийг хэдийд мэдэрдэг, хэдийд санаж үгүйлдэг болох нь харагдаж байна. 

Бага насанд нь дуулуулах гэж ооролдох бус таниулах гэж хичээгээсэй. Ардын дуу, цаашилбал богино дуу, уртын дуу нь ийм, ерөөл магтаал нь энэ гэх зэргээр зааж өгөөсэй. Ингээгүйгээс тэд уламжлалаасаа тасарч байна шүү дээ. Түүний хор уршиг өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Горыг нь амсана гэж ярьдаг тэр нь л болоод байна. Цаашид хэрхэхийг өнөөдрийн бид л шийдэх болоод байна. Үүнийг л сайн төлөвлөх хэрэгтэй байгаа юм. 

- Аль нутгаас ихээр элсэж суралцдаг вэ?

- Ихэвчлэн орон нутгаас байдаг. Гэхдээ энэ нь их учир дутагдалтай. Яагаад гэвэл ардын дуу гэхэд монгол орон олон ястантай. Хуучин бидний үед бодлогоор бүхнийг зохицуулдаг байсан. Жишээлбэл, Ховдын театр хэдэн дуучинтай вэ, хэдэн бүжигчинтэй вэ. Хэдэн дуучин, бүжигчин хэрэгтэй вэ гэж байгаад түүнд хамрагдах тооны хүмүүсийг сургадаг байсан. Гэтэл одоо бол тийм юм байхгүй. 

Алс аймгуудаас жишээлбэл баруун аймгуудаас, Хөвсгөл, Дорнод, ялангуяа ястангуудын оршин байдаг энэ газруудаас хүүхдүүд ерөөсөө ирдэггүй. Ингэхээр ястнуудын дууг халх хүмүүс дуулах хэрэгцээ гардаг. Жишээлбэл, буриад дууг хэчнээн дуулаад дуулаад яг тэдэн шиг дуулж чаддаггүй. Тэр нутгийн тэнд төрсөн хүн дуулж байж л сая нэг чихэнд наалдаж сонсогддог. Яг л тэр дууныхаа эзэн шиг дуулж, олонд хүргэж чаддаг юм. Гэтэл намайг 12 жилийн туршид багшлахад ганцхан буриад оюутан төгссөн. Тийм байх жишээтэй. 

-Дөчөөд насны залуу "Жинжиймаа" чинь ардын дуу биз дээ гэж асуухад гэмших сэтгэл төрсөн-

- Хүмүүс ардын дууг зохиолынхтой хольж ойлгоод байдаг..?

-Энэ ялгадаггүй юм байна гэдгийг би 2002 онд анх мэдэрсэн юм. 40 орчим насны нэг залуу надаас "Жинжиймаа" чинь ардын дуу биз дээ гэж асуусан. Тэрийг сонсоод би бүр цочих шиг болоод хэрэг хийсэн юм шиг гэмших сэтгэл төрсөн. Би буруутай юм шиг бид нар гэмтэй юм шиг санагдсан. Балчир хүүхэд ч биш өдий 40 гаруй насны залуу шүү дээ. Тэр хүнийг буруутгах хэцүү л дээ, үүнд олон зүйлс нөлөөлсөн байх. 

Тэрнээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Одоо "Жинжиймаа" шиг дууг ардын дуу гэж боддог хүмүүсийн нас залуужсан байх гэж бодож байна. 

Анх багшилж байх үеийхээс одоогийн оюунуудын мэргэжилдээ хандаж буй хандлага, сэтгэлийг багш хүний нүдээр яаж өөрчлөгдсөн гэж харж байна

- Хамгийн анхны ардын дуугаар сурч байсан оюутнуудтай хамтарч ажиллахад амар байж дээ гэж боддог. Ардын дууны талаар ярилцахад арай дөхөмтэй байсан байна. Жил ахих тусам миний ярих, тэдний самгардах нь ихэссэн. Багшаас маш их хүч чармайлт шаардагдах болсон юм. Түүх уламжлалаасаа цаг хугацаагаар алсрах тусам өөриймшүүлэхэд бэрхшээл учраад байна аа гэж хэлэх гээд байна.

- Хэрэв ардын урлагийг сонгож буй энэ хүмүүстээ анхаарахгүй бол тээгч түгээгчид цөөрөх нь. Энэ хэвээрээ яваад байвал устах уу?

- Арай ч устгачихгүй байгаа даа гэж бодох юм. Гэхдээ бүдгэрэх вий гэсэн эмзэглэл байдаг даа.

Чөлөөт уран бүтээлчид ардын дуугаа дуулаад байдаг. Гэвч тэнд дууны ая, үг буруудуулах алдах тохиолдол гаргаад байдаг. Нэг хүн нэг дууны үгийг буруудуулахад хянадаг газар байхгүй байна. Үүнд шүүмжлэх, ямар хор нөлөөтэйг ойлгуулах нь чухал. Ингээгүйгээс болоод тэдний буруу дуулсан хувилбарыг олон нийт сурчихдаг. Цаашлаад ардын дууны гол амин сүнс нь алдагддаг. Ардын дууг өөрчилж шинэчилж бололгүй л яахав. Гэхдээ уг янзуур нь ийм байсан гэдгийг тухайн хүн өөрөөө мэдэх хэрэгтэй байна. 

Юуг яаж өөрчилсөнөө тайлбарлаж хэлж чаддаг байх хэрэгтэй. Цаашилбал бага дунд сургуулийн хөтөлбөр ч үүнтэй уялдаатай. 

Олны дунд ямар нэгэн төөрөгдөл үүсгэхгүйн тулд хуучин байснаар нь, аялгуугаар нь, үг хэллэгээр нь заах гэж оролддог газар нь ерөөсөө СУИС.

-Юуг өөрчлөх нь чухал гэж бодож байна вэ?

-Бид ардын урлагаараа бахархадаг, гайхуулдаг. Ер нь дэлхийн улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн ардын урлагтай. Түүгээрээ ялгарч, бусдаас онцгойрч байдаг. Цаашилбал тухайн улсыг урлагаар нь мэддэг, танидаг тохиолдол ч бий л дээ.Ганцхан монголд байгаа юм шигээр ярьж болохгүй. Бид бусадтай адилхан өвлөж, хадгалж, хамгаалж явах ёстой.

Миний хувьд өөрийн ажлаа байдаг чадлаараа л хийх гэж оролдоод л байна. Гэтэл тэр дээр чухам юу ярьж, энэ талаар ямар бодлого явуулдаг тухай яг үнэндээ сайн мэдэхгүй байна. 

Гэвч бид дэлхий нийтэд ардын урлагаа л гайхуулдаг, ирэхэд нь үзүүлдэг харуулдаг. Энэ үзүүлбэрийн багцад хамгийн эхэнд морин хуур, уртын дуу, сүүлийн үед хөөмий багтаж байгаа. Тухайн арга хэмжээнд ардын дуу байдаг уу байдаг. Гэхдээ дээрх гурван төрлийн чинээ яригддаггүй. Бодлогийн хувьд ар хормойнд л байдаг юм шиг санагддаг шүү надад. Ямартай ч урд энгэрт нь одоогоор байхгүй байх шиг байна. Битгий тэгээсэй л гэж бодох юм. 

Ер нь богино дуу гэдэг монгол хүний дотоод сэтгэл, ахуй юм л даа. Ахуй гэдэг чинь хүний наад захын зүйл шүү дээ. Хүний амьдралын хугацаанд туулж буй зовлон, жаргал бүхнийг аялгуугаар хүргэж буй нь ардын богино дуу. Мэдээж уртын дуу сайхан, өөрийн гэсэн агуулгатай. Дуулахад өргөн, үг хэллэг нь мөн өргөн агуулгатай. Түүнийг дуулдаг газар гэж байна, дуулдаггүй дуу гэж байна. Төр байгаад ард түмэн байхгүй бол яах юм гэдэг шиг л. Хамгийн хүн дээ ойрхон, хүний амьдралд ойрхон нь хүнд дандаа юмыг сануулж хэлж өгч, сургаж, зөвлөж байдаг зүйл бол ардын богино дуу. 

- Таны мэргэшүүлсэн оюутнуудаас төгсөөд мэргэжлээрээ ажиллаад, олонд танигдсан дуучин бий юу? 

- Танил болсон гэхэд хэцүү дээ. Ерөнхийдөө манай төгсөгчид 2011 онд элсэж байсан гэхээр төгсөөд хэдхэн жил болж байна. Энэ багахан хугацаанд тодорч гарч ирэх хэцүү. Үнэхээр л гоц гойд биш л бол тодорч  гарч ирэхэд хэцүү. 

Залуу хүмүүс ажил төрөл олох гэж зовно, янз бүрийн зүйлсийг туулж байгаа. Манай шавь нарын түрүүч нь энэ үе дээрээ л явж байна. 

Миний гараас гарсан нэг шавь миний Үндэсний урлагийн их театрт бий. Сайзанмаа гээд охин. Мөн хөдөө орон нутагт цөөн хэд нь бий.

Би мундаг эрдэмтэй хүн биш. Гэхдээ надад туршлага бий. Анх багш болж байхдаа юу заахаа мэдэхгүй хорин хэлэн нүдний өмнө зогсож байлаа. Би энэ хүмүүст юу хэлэх ёстойгоо мэдэхгүй байтал юу хэлэх ёстойг, юуг заах ёстойг хүүхдүүд өөрсдөө хэлээд өгдөг юм байна лээ. Багшаа тэр яадаг юм, энэ яадаг юм гээд асууцгаана. Түүнээс л надад ингэж эхлэх ёстой юм байна гэсэн бодол орж ирж байсан.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-31 08:27

Амжилт хүсье ! Санаж бодсон саын үйлс нь дэлгэрч бүтэх болтугай

Зочин
Зочин
2023-05-31 14:06

Өнгөрсөн 30 аад жилд айл бүр 1 ченжчин,1бөөчин, 1дуучин, 1бөхчин, 1хуульчин 1э/засагчин 1цүнх баигчинтай болох хөдөлгөөн өрнүүлсэн, дийлэнх нь амжилтад хүрсэнгүй бараан саар�##� амьдр�##� руу гулсан орсон. Одоо ч 1солонгосчин 1 таксийчин 1тэтгэвэрчин 1 тэтгэмж чихтэй л болцгоосон дээд болж дээ

Зочин
Зочин
2023-05-31 15:21

Уртын дуулаачаар төгсөөд нийтийн дуу дуулах дуучид олон юм , чадаж байгаа нь арга �##�га .МУИС ийн физик , шашин судл�##�ын ангиудад 2 - 5 оюутан сурдаг гэсэнтэй бараг адил л үзэгдэл юм даа . Ардын урлаг болон байг�##�ийн ухааны с�##�барууд маш чух�##� л юмсан ...

Зочин
Зочин
2023-05-31 23:10

Багад Монгол ардын дуу гэсэн номноос дууг зааж өгдөг байсан аавтай байлаа. Мөн Монголын радио үргэлж ардын дуугаа явуулдаг байсан

ШООХУУЗ
ШООХУУЗ
2023-06-01 01:36

БЭЭЖИН ШИЙ ҮЗМЭЭР БНА АНГИ НЭЭ.

Б.Бямбабаяр
Б.Бямбабаяр
2023-06-01 23:53

Монгол өв, соёлоо шингээж үлдээх, өвлүүлэхэд энэ ардын дууны анги төгсөгчид бидний хөгжмийн зохиолчдод төдийгүй улсад чух�##� хэрэгцээтэй байгаа юм.
Жишээ нь ардын найр�##� дуутай бүтээл туурвихад тийм олон ардын дуучид олдохгүй хэцүү байд�##�тай байгаа!
Тэгэхээр тийм бүтээл төрөхгүй ээ гэсэн үг!

Опероор төгссөн энэ олон нийтийн дуучид ардын найр�##� дуунд зогсоод дуулв�##� , үлгэрлэвээс гадаадын жуулчинд Монгол дээл өмсүүлсэн юм шиг харагдаж, сонсогдож байгаа юм.
Иймээс Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, СУИС, Соёлын яам бодлогоор анхаарч, театр, чуулгуудын дуучдын бүрэлдэхүүнийг бодолцох хэрэгтэй баына!

Хожим амаа барина
Хожим амаа барина
2023-06-02 05:44

Энэ төр амаа барьж ханахгүй! Бүгд улсынхаа эсрэг, улс үндэстнээ мөхөөх мэт…

Баагий
Баагий
2023-06-02 19:26

Соёл урлаг гэдэг чинь Монгол Монголоороо байх эх орноо тусгаар улс хэвээр нь авч үлдэж чадах хамгийн чух�##� зүйлсийн нэг. Яагаад эд соёл урлагын с�##�барыг хумиад байна та нар боддоо энэ хэний бодлого вэ? Ганц л улс ийм юм хийдэг ХЯТАД. Боддоо за Монгол улс нэг ч үндэсний ардын язгуур урлаг соёлын гэх юмгүй болчлоо гэж бодъё. Тэгээд гадны нэг хүн ирээд танай улс үндэс угсаагаа илэрхийлэх соёл урлаг гэж юу байна гэж асуухад юу хэлэх үү. Тэгээд бид өөрсдийн гэх юмгүй хүмүүс өөр улсын соёл copy хийх үү тэгээд манайх гэдэг айл чинь хэнийх болох юм бэ? Энэ төрийн бодлого бол Хятадын манай улсад явуулж байгаа бодлоготой яв цав таарж байгаа.

Зочин
Зочин
2023-06-05 02:22

Алив юмны хэрэгцээ шаардлага цаг үе, орчин нөхцөлөөсөө хамаар�##�тай, одоо ардын дуунд тэр нь �##�га даа, цагийн эрхээр гээгдэж байгаа юмыг одоо я�##�тай ч билээ, нэгэнт суурь, орчин нь байхгүй юмыг хүчээр байлгах гээд байх шиг

Зочин
Зочин
2023-06-13 20:04

Өөрийнхөө мэрэгжилд сэтгэл зүрхээ зориулж боловсорч чанагдсан жинхэнэ багш гэж ийм хүмүүсийг л хэлнэ дээ. Гэхдээ мэрэгжилдээ үнэнч чадварлаг ийм хүмүүсийг бэлдэнэ гэдэг, олно гэдэг дэлхийн �##�ь ч улсад ховор эрдэнэ байдаг. Монголоос бусад оронд төгсөгчид нь ажлын байр багатай байсан ч хамаагүй эх орных нь түүхэн өвийг тээж хойч үедээ өвлүүлж яваа ийм хүмүүст улс онцгойлон өндөр ц�##�ин хөлсөөр хангаж байдаг. Гэтэл ийм хүмүүст ийм шавх руу олон жил ичихгүй өгсөн болж байх гэж. Энэ тусгаар улс мөн үү. Гэтэл хаа нэг газрын бэтгэ хэдэн тэр бумаар нь идээд л оймсондоо хийгээд л торгуулсан болж шоронд орсон болж улсаар тоглоцгоогоод л яандаа. Эзэн байна уу

Холбоотой мэдээ

Back to top button