Жо Байден тайзан дээр бүдэрч унажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт /2023.06.01/ Агаарын хүчний академийн төгсөлтийн ёслолд оролцохдоо тайзнаас унасан байна. Цагаан Ордны харилцаа холбооны дарга Бен Лаболт тус явдал болсны дараа өөрийн Твиттер хуудаснаа “Түүний бие зүгээр байгаа. Тайзан дээрх элстэй шуудайд тээглэж унасан” хэмээн бичжээ.
Байден тэрхүү ёслолд оролцохдоо Агаарын хүчний академийн 900 гаруй төгсөгчидтэй гар барьсны дараа эргэж харан алхахдаа ийн унасан юм. Түүнийг босоход Нууц албаны бие хамгаалагч болон Агаарын хүчний алба хаагч тусалжээ. Ёслол дууссаны дараа тэрбээр Ерөнхийлөгчийн нисэх онгоцоор Вашингтон руу буцсан байна. Цагаан Ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер сэтгүүлч нарт "Ерөнхийлөгч зүгээр байгаа" гэдгийг хэлсэн байна.
Өмнө нь Байден нисэх онгоцны шатаар дээшээ гарч байхдаа хэд хэдэн удаа бүдэрсэн. Мөн өнгөрсөн жил тэрбээр амралтын өдрөөр гэр лүүгээ дугуйтай явж байхдаа унаж байсан. 80 настай Байдены бие болон оюун ухааны чадамж Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөд тохирох эсэхэд олон Америкчууд эргэлзэж буй.
“Washington Post” болон “ABC News” агентлагийн явуулсан санал асуулгаар Америкчуудын 33 хувь нь л Байдены биеийн байдал дахин Ерөнхийлөгчөөр ажиллахад хангалттай гэж үзэж байгаа гэж хариулжээ.
Эх сурвалж: NBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос украины дайны г�##�ыг өрдөж байгаа хөгшин төгцөг ЯНК. үҮжирч байгаагаа мэдэхгүй бусдыг дайнд тухирч зэр зэвсэг нийлүүлж, дайны г�##�ыг улам өрдөх, өдөөн хатгагч дахиад шургаж унаасай????????????
Эрийг нас уулыг цас гэж энэ дээ. 80 настай хүн одоо болноо. Одоо гэртээ хэдэн жил юуч хийхгүй сайхан амрах хэрэгтэй.
Чамаар за�##�гахгүй муу м�##�аас дор орк баас минь. 100 настай хүн ч ерөнхийлөгч болж болно.
budrex tobogtei ersdeltei.
Хугацаа нь болжээ.Юунд дайн бөгөөд байдаг юм бэ?