О.Баасанхүү: Ерөнхий сайд Хууль зүйн сайдад “хатуу” төмсөгдүүлсэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.10.25/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр саарал жагсаалттай холбоотой асуудлаар болон Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцрох ёстой гэх байр суурийнхаа талаар ийн ярилаа:
Гадаадад 60, 70-аараа хар тамхи зөөдөг. Гадаад харилцааны яам нь хар тамхины мөнгийг эрэгдүүлсэн гэх ямар ч үндэслэл нотолгоогүй, хуулийн байгууллагаас тогтоогоогүй, гадаадад сахилгагүйтэж явж байгаа хувь хүний алдааг Монгол улсдаа наасан улс төрийн попрол гэж зүйл нь өнөөдөр биднийг саарал жагсаалтад оруулсан. Өнөөдрийн энэ балай хүмүүсийн хийсэн мэдэгдэл, хүмүүсийн хийхгүй байгаа ажлын гайнаас болж өнөөдөр Монгол улс саарал жагсаалтад орсон. Үр дагавар нь маш ноцтой явагдана.
2011 онд бид саарал жагсаалтад орсон. 2013 онд гарсан. Гарахдаа бид далд байгаа мөнгөний эх үүсвэрүүдээ ил гарга, танайд асар их далд мөнгө байгаа гэх шаардлагыг нь биелүүлж, өршөөлийн болон ил тод байдлын тухай хуулийг баталсан. Үүгээр мөнгөний дүнгүүд ил болж, бараг магтуулсан. Учир нь далд эдийн засгийг ил болгосон, одоо үүнээсээ татвараа аваарай гэсэн.
Үүнээс хойш хууль зөрчүүлэхгүй байхад анхаарсан систем хийгээрэй гээд Бонгкокд хуралдаад 40 шаардлага тавьсан. Бид уг шаардлагыг биелүүлэх гээд явахад Хууль зүйн яам нь огт ажлаа хийгээгүй байхгүй юу. Ийм ноцтой байдал үүсчхээд байхад өнөөдөр юу ч хийхгүй байна. Тэр утгаараа би шулуухан хэлэхэд Ерөнхий сайд үнэхээр Хууль зүйн сайдад “хатуу” төмсөгдүүлсэн юм байна даа гэж харж байна. Энэ хүн чинь хар дэвтэр хөтлөөд баахан юм яриад явдаг. Сүүлийн үед телевиз, сонин, сайтаар хойд солонгос руу онгоц наймаалцсан гээд л яриад байна, хар руу оруулах гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Би өөрөө Хойд солонгос, Монголын парламентын бүлгийн даргын хувьд надад тодорхой мэдээллүүд байна. Гэхдээ хулгайч хүн дуугүй явж байх ёстой байдаг. Болд бол одоо дуугүй явж байх ёстой байхгүй юу. Болд чинь хулгайч хүн, би өөрт нь ч хэлж байна.
Ганцхан жишээ хэлье, ТЕГ-ын дарга Б.Хурц гэдэг хүнийг томилоход тэр хүн “АТГ-аас молекул Баятбаярын хүүгийн гэрт нэгжлэг хийхэд 4-5 тамга гарч ирсэн. Тендерт сайд нь таван компанийн нэр хэлсэн. Тэгсэн тэр таван компанийн нэр нь молекул Батбаяр гэдэг хүний хүүгийн гэрээс гарч ирж байгаа юм”. Энэ чинь тэгэхээр хуурамч компани байгуулсан гэдэг асуудлыг ярьж байна шүү дээ. Би үүнийг ямар учиртай болохыг тухайн үед асуухад хөөн хэлэлцэх хугацаагүй учраас хэцүү байна гэж ярьж байгаа юм. Хэнтэйгээ ямар тохироо хийснийг мэдэхгүй. Дашдэлэг гэдэг генерал ял шийтгэл авахаас өмнө ийм явдал болсон байгаа нь үнэн. Мөн Хойд солонгосын прокурорын байгууллагаас АТГ-т албан бичиг ирсэн. Энэ нь мөн үнэн. Үүнийгээ өнөөдөр албан ёсоор өгөхгүй байгаа вэ гэхээр бид нар Монгол улс, Хойд солонгос улс үүнд хариуцлага хүлээх ёсгүй. Энэ бол хувь хүмүүсийн асуудал.
Монголоо хорлуулаад 2020 онтойгоо золговол ард түмэн л зовно. Яг бодитоор өнөөдөр саарал жагсаалтаа цэгцэлье гэвэл залуу хуульч гишүүдээ гаргая. Залуу хүн байна өөртөө гай хураахгүй байлгүй, тал талаас нь дэмжээд саарал жагсаалтаасаа гаръя. Саарал жагсаалтаас гарах ажлын хэсгийг Хууль зүйн сайд тэргүүлдэг. Энэ тэргүүлэгчээ л сольё гээд байна шүү дээ” гэлээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uuchlaarai ner adil yumaa. Baasanhuu uuruu l Khurts gedeg khund "hatuu" tumsugduulsen ni udruus udurt todorch baih shig
Sildenafil Tab 20mg Cephalexin 500mg Excessive Sweating [url=http://cialibuy.com]Cialis[/url] Keflex Biaxin Best Online Pharmacy For Generi
312 Global Pharmacy Canada http://buycialisuss.com - Cialis Acheter Baclofene Sur Internet Buy Cialis Baclofene Renaud De Beaurepaire
Amoxicillin Sm#ll Intestine Overgrowth Syndrome http://cialisir.com - Buy Cialis Cialis Reviews cialis from canada Sildenafil 10 Mg