УЛС ТӨР

Хоршоонд шаардагдах санхүүжилтийг 10 их наядын төлөвлөгөөнөөс гаргана

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2021.04.28) хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 8-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбогдох хэсгийг хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй, гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээх байдлаар өөрчлөх нь хоршооны хөгжлийг дэмжихэд илүү тохиромжтой гэв. Энэ санал ажлын хэсгийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авчээ..

  • Хоршооны шинэчилсэн бүртгэлийг хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор хийх;
  • Сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх;
  • Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах,
  • Хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах,
  • Хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах,
  • 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгохыг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг дээрх хуулийн төслүүдэд тусгасан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button