Цагдаагийн байгууллага долоо хоногт 28,470 хэрэг бүртгэжээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт /2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд/ хэрэг бүртгэлтийн 28,470, мөрдөн байцаалтын 2,868 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 249 хэргийг хүргүүлсэн.
Тодруулбал, хүний амьд явах эрхийн эсрэг гурав, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, өмчлөх эрхийн эсрэг 95, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гурав, хүрээлэн байгаа орчны эсрэг найм, хүүхдийн эсрэг нэг, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын хэрэг найм, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тав, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг нэг хэрэг байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн бүр хариуцлагатай, ухамсартай ёс зүйтэй байж ямар нэгэн хэрэг зөрчил гаргахгүй амьдарч болдоггүй юм бхдаа. Аливаа асуудао ХҮН танаас л хамаар�##�тай баймаарсан даа. Яагаад ийм хэрэг,зөрчил тогтмол гарсаар байдаг юм болдоо