Хүчирхийллийн хэрэгт холбогдсон Л.Мөнхбат 2017 оноос орлогчоор ажиллаж эхэлжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгч Л.Мөнхбат Жэжүд болсон Монгол соёлын тоглолт, хүлээн авалтын дараа орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлэв.
Хохирогч эмэгтэй 24 настай бөгөөд хүчирхийлэлд өртсөн даруйдаа буудалд хүмүүсээс тусламж эрэн орилсон хэмээн мэдээлэгдсэн юм. Тус хэрэг зургаадугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө гарсан бөгөөд эмэгтэйг согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь үйлдсэн гэгдэж байна.
Мандал сумын орлогч, Л.Мөнхбат гэж хэн бэ.
Тэрбээр 1979 онд Сэлэнгэ аймагт төрж өссөн. 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИХТ-өөр сонгогдон ажиллаж эхэлсэн. Тэр цагаас сумынхаа Засаг даргын орлогчоор томилогдон өдгөөг хүртэл ажиллаж иржээ.
Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч талын ажлын албаны дарга гэх албан тушаалтай.
2017 оноос АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлж эхэлжээ.
- Өөрийн орлого: 2017 онд 9.9 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 13.9 сая төгрөгийн орлоготой болжээ.
- Гэр бүлийн орлого: 2017 онд 5.6 сая төгрөгийн нийт орлоготой байсан бол 2021 онд 21.9 сая төгрөгийн нийт орлоготой болсон байна.
- Хашаа байшин: 2017 онд 20 сая
- Автомашин: 2017 онд 3.5 сая
- Хадгаламж: 2017 онд 0, 2020 онд 5 сая, 2021 онд 16.2 сая төгрөг
- Газар: 5 сая төгрөгийн үнэ бүхий 1500 м.кв дөрвөлжин талбай
- Мал: 2017 онд 5 сая 2020 онд 0
- Компани: 2020 онд “Эрдэнэс Тавантолгой”-н 750 ширхэг хувьцаатай
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадад очихоороо хууль үйлчилдэггүй гэж боддог юм байх даа шар сэмжилсэн төгцөг чинь... Эхнэр хүүхдүүд нь ичиж үхэх гэж байгаа даа
Гэрбүлээрээ төрийг атгасан хурган феод�##�
За даа МАНгар ху жаагууд угаасаа хүчиндэгчидшдээ
Ямар сум нь орлогчтой бдаг байнаа , манай сум уул нь томдоол ордог сумдаа орлогч дарга гэж мэдэхгүйүтээ
МАНин гах гах ха хар ха
МАН МАНДТУГАЙ
Xuchirxiilegchiin medeeleliig ilen dalangui neeltteigeer xvelen niiteljee Erchuud mini xunii nutagt boojgoigoo sain xyanaj zaxirch yavaarai
teneg novsh
хөдөөний хүүхнүүд хүүхэд байхаасаа хүчиндүүлээд бузартчихсан байдаг гэж үнэн юм байна яасан өрөвдмөөр хувь заяа вэ . энэ бузар амьтныг �##�бан туша�##�д үлдээж болохгүй хичнээн охид хүүхнүүд тамласан юм ёстой аймаар