Харилцан хянах ёстой ч дундаа орсон гурван институц

Саяхны жишээ. Үндсэн хууль өөрчлөхөөр гишүүд хөдөөгүүр явтал ард түмэн нь бөөн уур. Айсан гишүүд тойргоосоо ирж, ордноор нэг бүлэглэн давхиж байгаад, цалин тэтгэвэр нэмэх байдлаар ард түмнээ аргадахаар болов. Тэгсэн Засгийн газар дээр яг нарийн тоон дээрээ сайн тохирч чадсангүй. Ингээд ҮАБЗ-ийн хурлаар өнөөх тоонуудаа оруулжээ.
Та нар бод доо, манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав суучихсан “Тэтгэврээ тэдэн төгрөгөөр нэмье. Байз хө, 500 мянгын тэтгэвэртэй Дорж 600 гаруй л аваг” ухааны юм ярьж байна гэхээр. Социализмын үеийн нэгдлийн дарга, агент хоёр дундаа сампин тавьж байгаад л, өвс тэжээлээ хуваарилдаг байсан шиг хоршил байгаа биз, энэ. Тэр үеэсээ уг нь бид яваад, 30 гаруй жилийг үдчхээд байна л даа.
Тэгсэн атлаа ҮАБЗ дээрээ төсвөө базаад сууж байна гэхээр бид засаглалын хувьд яг яаж яваагаа өөрсдөө ч сайн ойлгохоо байсан шиг байгаа юм. Ардчилсан засаглал яриад байгаа орнуудын ҮАБЗ-д ядаж л хууль тогтоох засаглалын тэргүүн болох спикер нь багтддаггүй. Манайд бол ҮАБЗ дээр ярьсан тоонуудаа спикер нь парламентаараа хэлэлцүүлээд сууж байх жишээтэй.
Үндсэн хуульдаа,
- Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч,
- УИХ нь Төрийн эрх барих дээд байгууллага,
- Засгийн газар нь Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага байхаар заасан.
Эдгээрийн “Хамаг бүдүүн дарга нар” буюу Ерөнхийлөгч, спикер, Ерөнхий сайд гурав нь харилцан нэгнээ хянаж, тэнцвэржүүлэхээр эцэг хуульдаа тусгасан. Институцийн хувьд ч тэр. ҮАБЗ дээр харин эл гурав уулзаж, зарим төрийн зарим чухал агуулгаа хэлэлцдэг. Тэд чиглэл өгөх, шаардлага тавих, дүгнэлт гаргах эрхтэй. Үүнээс тусдаа эл гурван институц, түүний “Хамаг бүдүүн дарга нар” Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн том том эрхүүдтэй.
Тэд ерөнхийдөө эрхүүдээ тултал эдлэх агаад нэгнийхээ эрхийг нөгөө нь зээлдэж аваад, биенийхээ эсрэг ашиглах нь ч бий. Жишээ нь, У.Хүрэлсүх ахмадын тэтгэврийг нэмэх чиглэлийг бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газарт өгснөө зарлахад “Олсон хэдэн төгрөгөө яаж зарцуулах нь та нарын л мэдэх асуудал шүү” гэж хуульчлагдсан ч гүйцэтгэх засаглал нь чиглэлийг хүчээр хэрэгжүүлж байгаа юм.
Гүйцэтгэх засаглал дараа жил нь өнөөх Ерөнхийлөгчийн тодотголтой 500 тэрбумын төсвийн тэлэлтийг хаанаас олохоо хөөрхий өөрсдөө л хайцгаах юм. Түүнд чиглэл өгсөн Ерөнхийлөгч ер санаа зоволтгүй. Хууль тогтоох засаглал бас зардлын тэлэлт дээр ганган ажиллаж, төсвийг ер нь институцүүд зарчимгүйтлийн далайд живүүлсээр удав.
Заримдаа тэд ихэд дундаа орно оо. Жишээ нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Та ер нь төмөр замын асуудлаа мэд” гээд Гүйцэтгэх засаглалынхаа ажлыг төрийн тэргүүндээ өгчхөж байв. Үүнийг нь харсаар байсан мөртөө “Х.Баттулгатай нэг нутаг” тодотголдоо уяраад, спикер Г.Занданшатар харилцан хянах зарчмаа ор тас орхичхож байгаа юм. Уг нь тэр, ҮАБЗ-д Баянхонгорынх гэдгээрээ багтаагүй. Төрийн хамгийн том институцээ төлөөлж багтсан.
Одоогийнхоор нүүрс, Хөгжлийн банкны зэргээр хяналтын сонсголын хороог төмөр зам дээр Х.Баттулгын үед л үүсгэх байв. Бүр эсрэгээр нь төрийн нууцад оруулах эрхийг ҮАБЗ дээр нөгөө хоёр нь өгчхөж байв. Эдүгээ Х.Баттулга “У.Хүрэлсүхээс нууцын бичгээ аваад ирвэл мэдүүлэг өгье” гэж төмөр замын агуулга дээрээ дуугарчээ. Зөв ш дээ, У.Хүрэлсүх Засгийн тэргүүн байхдаа толгойгүй хүн шиг эрх мэдлээ шилжүүлчхээд, одоо Х.Баттулгыг шалгуулаад яах юм. “Хэт дундаа ороод байна. Институцүүд нэгнээ хянах ёстой” гэж Э.Бат-Үүл тэргүүтэй сэхээтнүүд нь зөндөө л сануулсан байдаг. Тоогоогүй билээ.
Судлаачид манайхыг “Ардчилсан улс атлаа хагас Ерөнхийлөгчийн засаглалтай”. “Хууль тогтоох засаглал нь Засгийн газрын ажилдаа хэтэрхий их ордог” гэхчлэн дүгнэдэг.
Үүнийг үе үеийн Ерөнхийлөгч мөнгөний хамгийн их урсгалтай “Эрдэнэт үйлдвэр”-ээ бүрэн хяналтдаа байлгаж, УИХ-ын гишүүд нь Сангийн сайдаа төсөв батлах үеэр нойлд орсон ч дагаж ороод, хувийн төсвөө суулгадаг завхарсан байдлаас бэлхнээ харж болно.
Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ дандаа Засгийн газрын хийх учиртай ажлуудаар амлалт өгдөг байдал бүр тогтсон хэлбэр болсон. Угаас цөөн хүн амтай, жалга довны үзэл ихтэй, нэгэнтэйгээ асар хурднаар танилцах боломжтой ийм нөхцөлд улс төрчид нь чадахаараа л тойргоо усалж байгаа нөхцөлд ингэхээс ч бас өөр аргагүй байна.
Ядахад нэгнээ харилцан хянаж байх ёстой гурван институц нь нэг байранд суучихаар энэ жижигхэн талбайдаа уусан найрах үндсэн шалтгаануудын нэг болсон. Харин таатай нь, ирэх сонгуулиар манай улс 126 УИХ-ын гишүүнтэй болно. Тэд саарал байшиндаа Ерөнхийлөгчийн болоод Засгийн газрын институцтэйгээ хамтдаа багтахааргүй хүний олонтой болох юм.
Одоогоор, Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хэсгээ Их тэнгэр лүү нүүлгэж, ЕТГ ордноос нүүх чиглэлд бэлдэж байна. Хуучин Тагнуулын Ерөнхий газрын байрыг Засгийн газар авах агуулга хөшигний ард яригдах болов. Ордноос Ерөнхийлөгч, Засгийн газрын институц нүүлээ ч 126 гишүүн ажлын албад, байнгын хороодын бүрэлдэхүүн, УИХ-ын даргын ажлын албаны бүтэцтэйгээ багтахааргүй гэгдэж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрыг ашиглах хувилбар ч яригдаж байна.
Ер нь Ерөнхийлөгчтэйгөө, УИХ-тайгаа, Засгийн газартайгаа манайх шиг нэг байранд шамбааралдан суугаад, сонгодог парламент хөгжүүлнэ гэж том дуугардаг жишиг одоо ичгэвтэр л дээ. Казахстан л гэхэд Ерөнхийлөгчийн ордон нь тусдаа. Тэд эрх мэдлийн хүрээгээ нэгнийхээ эрхээр хязгаарлах арга боломжийг ядаж л байр саваараа шийджээ. “Ерөнхийлөгч дуудлаа, Ерөнхий сайдтай уулзлаа” гэж дэлдэгнэж гүйнгээ мэтгэлцээний парламент ярьсан хэлбэрдэлтээсээ ядаж л байр саваараа тусгаарлагдах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо энэ улс орноо эргээд нэг хараач. Болж бүтэж байгаа нэгээхэн ч �##�га. Өр зээл ажилгүйдэл юу ч ярьсан сайхан мэдээ сонсгох юу ч �##�га. Үйлдвэр цахилгаан станц барих бол бүүр 7 уулын цаагуур...Энэ бүхэн буцаад гүйцэтгэх засагл�##�ын удирдлагын ажлын туршлага бизнесийн анхан шатны мэдлэг суурь бүхэнтэй холбоотой. Эдийн засгийн өндөр мэргэжилтэй час хийсэн эрүүл хүн олж ерөнхий сайд хийлгэхгүй бол энэ улс орон өвдөг дээрээ сөхөрлөө. Г�##�чийг �######�шгүй хөөх хэрэгтэй
ийм дампуурсан тогтолцоотой улс энэ дэлхийд байхгүй, юуных хөгжил дэвшил
Ш�##�гав�##� их юм гарна
2024 онд сонгууль болж 2025 онд байр сууриа олохгүй бужигнасан олон юм болно доо.Засгийн ордондоо багтахгүй , эрх мэдэл булаац�##�дсан , квотоор гарч ирсэн нь намайг хэн ч сонгоогүй учир юу ч хийж болно гэх хандлагаар ажилдаа хандаж, олон гишүүнтэй болсноор парламентын эрх мэдэл буурч данхгар том толгойтой давхар дээлтэнгүүд томрох самрах ажил эхлэнэ. Тогтолцооны өөрчлөлт биш тоглоомын засагтай улс болно.Парламент нь засагл�##�аас хянадаг биш засаг нь парламентын татан буулгадаг ( Оюун эрдэнийн японы засаг нь парламентээ татан буулгадаг механизмыг хэрэглэх санаарх�##� ) болж бужигнана.Монголд бол тохирохгүй механизм юм. Соелтой оронд тохирох юм.Ямар ч ял хийсэн бай засагтаа үлдэхээр чармайх байх. Үр дагаварыг нь МАН үүрнэ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг нэрийн дор намын- мафи цугларна. Бас тусгай �##�батай.
Попрох худ�##� ярьж хулхидахаас өөр чадваргүй ийм л юмнууд