ДЭЛХИЙ

Европын хамгийн хөгшин шимпанзенуудын нэг 50 нас хүрчээ

Их Британийн Бедфордшир мужийн Данстэйбл тосгоны “Whipsnade” амьтны хүрээлэнд байдаг Коко нэртэй шимпанзе 50 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Коко 1973 онд Английн Баруун Мидленд мужид байрладаг “Dudley” амьтны хүрээлэнд төржээ.

Амьтны хүрээлэнд байдаг шимпанзенууд ихэнхдээ 33 хүртэл насалдаг. “Whipsnade” хүрээлэнгийн ажилтан Кокогийн эрүүл мэнд сайн байгаа гэхдээ гарынүенүүдэд нь дунд зэргийн үрэвсэл үүссэн гэжээ. Түүнд бага түвшний лазерын эмчилгээ хийсний дараа өвдөлт нь намдаж, гараа бүрэн хөдөлгөж чадаж байгаа аж.

Эрдэмтэд Кокогийн биеийг судалж шимпанзегийн анатоми, физиологи хэрхэн ажилладаг талаар илүү сайн ойлголттой болсон юм. Судлаачид түүний зүрхийг хэт авайн тусламжтай шинжилж сармагчинд зүрх судасны тогтолцооны өвчин ямар шинжтэй байдгийг судалсан. Сонирхуулж хэлэхэд хамгийн удаан амьдарсан рекордыг эзэмшдэг Литтл Мама нэртэй шимпанзе 70 нас хүрж байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button