Япон: АТС-ын цацраг идэвхт усаа далайд урсгахаар төлөвлөлөө

"Фүкүшима-1" атомын цахилгаан станцын ослын улмаас цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж байгаа билээ. Ингэхдээ далайд асгах хоолойг усаар дүүргэж эхэлсэн талаар "Tokyo Electric Power" компани мэдээлсэн юм.
Уг хоолой нэг км үргэлжилнэ. Хоолой дахь усыг далайн устай хольж асгах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын сүүлээр дуусгахаар төлөвлөжээ.
Японы Засгийн газар цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгахыг 2020 оны дөрөвдүгээр сард зөвшөөрсөн билээ. Хэдийгээр цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн ус хэмээн мэдэгдээд байгаа ч тритний агууламж хэвээр байсан аж. Японы Засгийн газар 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгах төлөвлөгөө боловсруулаад буй.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь "Японы Засгийн газар Фүкүшимагийн цацраг идэвхт бохирдлыг далайд цутгах нь цацраг идэвхт бохир усыг зайлуулах цорын ганц арга зам хэмээн үзэж байгаа бөгөөд үүнийг хор хөнөөлгүй хэмээн тооцоолсон" гэлээ.
Фүкүшима Дайчи АЦС-аас баригдсан загасны цацраг идэвхт элементүүд стандартаас хэтэрсэн тухай Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн нийтэлсэн тайланд дурджээ.
Цезийн цацраг идэвхт элементийн агууламж кг тутамд 18 мянган беккерельд хүрч, Японы хүнсний ариун цэврийн тухай хуульд заасан стандартаас 180 дахин их байна.
Цацраг идэвхт усаа далайд асгах нь Японд хэмнэлттэйгээс гадна тухайн улсыг хамгийн бага бохирдлын эрсдэлтэй хэмээн тооцоолсонтой холбоотой. Түүнчлэн Японы хөрш орнуудын мэргэжилтнүүд илүү аюулгүй, тохиромжтой, урт хугацаанд хадгалах гэх мэт устгалын өөр хувилбаруудыг санал болгосон аж. Учир нь Номхон далайн арлын орнуудын ард түмэнд хохирол учруулах эрсдэл бий.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.