ХЭҮК-ын гишүүн Стокгольм хот дахь Монголчуудтай уулзана

“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд 2019 оны аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Финлянд улсын Хельсинки хотноо “Жендэр судлал-2019: Хүчирхийлэл” сэдэвт бага хурал болж байна. Тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар оролцож байгаа юм.
Хурлаар хүчирхийллийн асуудлыг авч хэлэлцэж байгаа аж. Тухайлбал “Энгийн амьдрал ба хүчирхийллийн талаарх ойлголтууд: Хариуцлага, шударга ёсыг дахин авч үзэх нь”, “Эрх чөлөөний хүчирхийлэл: Зээлтэй амьдрал, хууль ёсны аллага”, “Ажлын байран дахь албадлагын хяналт: Хүчирхийллийн хүрээнд сэтгэлийн хөдлөл болон хавчлагыг дахин авч үзэх нь” зэрэг сэдвийг хөндөн ярилцаж байна.
Түүнчлэн төслийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн 2019 оны аравдугаар сарын 28-нд Швед улсын Хөдөлмөрийн яамны жендэрийн мэргэжилтнүүдтэй уулзах бөгөөд тус яамнаас Швед улсад жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж байгаа талаарх мэдээлэл хийнэ. Мөн өдрийн үдээс хойш Стокгольм хотод амьдарч, ажиллаж буй Монголчуудтай уулзаж, харилцан мэдээлэл солилцох ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Cialis 10 Precio [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Is 25mg Viagra Enough Cialis Get Zentel
Online Drugstore Usa.C http://cialibuy.com/# - Buy Cialis Cheep No Prescription Cialis Buy Cialis Cialis Precio Farmacia Del Ahorro