УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бан Ги Мун Монголд ирлээ

Өнөөдөр /2023.06.12/ “Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар  маргааш болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцоно. Энэ уулзалтад дэлхий нэр хүнд бүхий улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирж байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2023 14:53

Энэ зөнөсөн өвгөнөөр яах гээд байгаа юм бэ? Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг энэ солонгос банхар бидэнд хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button