Улс төрийн мэдээ

Бан Ги Мүн: Хэнийг ч ардаа орхихгүй нэгнээ дэмждэг хандлага монголчуудад бий

"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. 

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн "Чуулга уулзалт зохион байгуулж, Алтай дамнасан тогтвортой байдлын талаар хэлэлцэж байгаад талархаж байна. Монгол Улс гайхалтай байгальтай төдийгүй, хувирч нугарахгүй оюун санаа бүхий ард түмний нутаг билээ.

Хэнийг ч ардаа орхихгүй нэгнээ дэмждэг хандлага монгол хүнд бий. Энэхүү нэгдмэл нэг ойлголт нь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд туслах болно. Монгол Улсын нийслэлд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь үнэхээр тохиромжтой.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа тогтвортой байдлын чиглэлд анхааралд хандуулж байгаа. Энэ бол миний эрхэм үүрэг гэж хандаж ирсэн. Ажлаа аваад удаагүй байхдаа жендэрийн тэгш бус байдлын эсрэг тэмцэж, бодитой ажил хийх ёстой гэдгийг ойлгосон. Энэ чиглэлээр тодорхой алхмыг хийсэн нь дэлхий нийтэд нөлөөллийн ажил болсон гэж үздэг. 

Өөрчлөлт дэргэдээс эхэлдэг гэдэг. НҮБ-ын хүрээнд эдгээр өөрчлөлтийг оруулж, чухал албан тушаалд эмэгтэйчүүдийг ажиллуулахаас эхлээд бодитой ажил хэрэгжүүлсэн. Дэлхийн орнуудад очиж ажиллахад тэгш бус байдал харагдсаар байна. Тиймээс энэ асуудлын эсрэг дуу нэгтэйгээр тэмцэх ёстой.

Дэлхийн өнцөг булан бүрд тэмцлээ явуулж буй идэвхтнүүд, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажиллахад нь тус дэмээ үзүүлж байгаа. 

НҮБ-ын эмэгтэйчүүд хэмээх бүтцийг НҮБ-ын хүрээнд байгуулсан нь эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхэд түлхэц болсон. Бодитой дэвшлүүд гарч байгаа боловч ололт амжилтаасаа ухрах асуудлууд ч гарч байна. Эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшинд оролцоог сайжруулахад анхаарах зайлшгүй шаардлагатай. Энэ чиглэлээр бодитой ахиц дэвшил гаргахын тулд түншлэлүүдийг бий болгох хэрэгтэй" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button