"БЗС-гийн зээлийг шинэ системээр нээлттэй сонгон шалгаруулж, олгодог болно"
Өнөөдөр /2023.06.14/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Тусгай сангуудын менежментийг шинэчлэх талаар хэлэлцжээ. Хамгийн эхлээд Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалт, үйл ажиллагаа, эргэн төлөлт зэргийг өөрчлөн сайжруулах асуудал яригдсан талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өглөө. Тэрбээр,
"Нэгдүгээрт, БЗС-ийн үйл ажиллагааг ил тод болгох асуудал яригдлаа. Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн тэтгэлгийн зээлийг олгож ирсэн.
Боловсролын зээлийн сангаас гадна "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар зэрэг байгууллага тус тусдаа зээл, тэтгэлэг олгодог байсан. Одоо үүнийг болиулж, зөвхөн Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг олгох хувилбар луу шилжинэ. Үүний дагуу БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд нэг сарын хугацаатай үүрэг өгсөн. Энэ хугацаанд журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалт явуулдаг системийг нээлттэй ил тод болгохоор боллоо.
2023 онд дэлхийн топ их дээд сургуулиудад тэнцсэн оюутнуудад олгох тэтгэлэг, сонгон шалгаруулалтад тодотгол хийж, өнөөдрийн батлагдаж байгаа системээр шалгалтыг явуулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн.
Боловсролын багц хуульд БЗС-гийн зээл, тэтгэлэг гэж юу вэ гэдэг талаарх заалтууд оруулж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэж үзлээ. Аль салбарт ямар мэргэжилтэн, боловсон хүчин хэрэгтэй байгаа талаарх судалгааг зарладаг байя.
Мөн зээлийн эргэн төлөлтийг хэрхэн, яаж хийхийг илүү тодорхой болгох хэрэгтэй гэж Засгийн газар үзлээ. Төрийн 24 тусгай санг ил тод, нээлттэй болгох ажил есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Хоёрдугаарт, долдугаар сарын 09, 10-нд болох Монголын эдийн засгийн форумын зохион байгуулалтыг хэрхэн хийх талаарх мэдээллийг сонслоо. Хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий. Энэ удаагийн эдийн засгийн форумд оролцохоор ирж буй зочдын ранк дээшилсэн. Тухайлбал, БНСУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөлөл саналаа илэрхийлсэн. Мөн Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь ирж оролцох, цаашлаад Оюутолгойн хөгжлийн асуудлаар Ерөнхий сайдтай ярилцах төлөвтэй байна.
Гуравдугаарт, Зөвшөөрлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зарим зөвшөөлийн хуульд өөрчлөлт орсноор шууд олгогдох зөвшөөрлүүд хангалттай хийгдэхгүй байна гэдэг гомдлууд Засгийн газарт ирж байна. Наймдугаар сарын 01 гэхэд тусгай зөвшөөрлүүд бүрэн цахимжсан байх үүргийг өгч байна. Тусгай зөвшөөрөл авдаг 240 гаруй төрөл бий. Эдгээр зөвшөөрлүүдийг шилэн болгохгүй бол хүчээр байхгүй болгох арга хэмжээг авахаар боллоо" хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нөхөр бас тэгнэ ингэнэ гэхээс цаашгүй нохой бнаа яг хотын даргын арга барилтай
Нэн даруй татан буулга
Хаа байна нөгөө айхтар шинэ системээр сонгон ш�##�гаруулсан ЭМГЛ-ийн чинь ажил сайжирсан нь. Хамаг өөрийхөө долоогчид, танил т�##�аа аваачиж чихсэн. Бүүр дампуурсан гэсэн. Одоо баахан өөрсдийхнийхөө танил т�##�уудад зээл нэрээр мөнгө өгч хамтарч илэх нь л дээ.
Ene ulsad heregtei ym hiij ur dung uzdeg bval zugeer bh, Zoriloggui yvsanaas,