Д.Амарбаясгалан нүүрс гарахгүй байгаа гэх асуудлыг үгүйсгэв

Нүүрс тээвэр зогсонги байдалд орж, Цагаанхадад урт дараалал үүссэн гэх мэдээлэл түгээд байгаа билээ. Өдөрт 40-50 машин экспортлож байгаа асуудлыг сүүлийн өдрүүдэд хөндсөөр.
Тэгвэл эл асуудлыг үгүйсгэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө. Тайлбартаа биржийн арилжаанд оролцогчдын тоо цөөрсөн нь экспортын биет хэмжээтэй ямар ч хамаагүй гэдгийг онцлов.
Тэрбээр "Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин өссөн гэдгийг би өмнө нь мэдээлсэн. Экспортод ямар нэгэн байдлаар эрсдэл учирсан зүйл байхгүй. Өдөрт 1000 гаруй машин тээвэрлэж гарч байгаа. 2022 оны 11 болон 12 дугаар сарын байдлаар гарч буй нүүрсний биет хэмжээ 160 орчим мянган тонноор хэмжигддэг байсан.
Сүүлийн мэдээллээр экспортолж буй нүүрсний хэмжээ 230 мянган тоннд эргэлддэг болсон. Харин биржийн худалдаан дээр оролцогчдын тоо цөөрч буйг зарим хэвлэл мэдээллийн байгууллагын нэр бүхий сэтгүүлчид биет хэмжээ буурч буй мэтээр шууд ойлгож, хүлээж авч байна. Энэ нь буруу. Нэг өдрийн биржийн арилжаан дээр заримдаа 10 компани, заримдаа нэг компани оролцдог.
Худалдан авагчдын тооны өсөлт бууралт нь манай улсын экспортын нүүрсний биет хэмжээтэй ямар ч хамааралгүй гэдгийг онцолъё. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад зургаа дахин их нүүрсийг экспортолж чадаж байна. Зургаадугаар сар гэхэд экспортлосон нийт нүүрсний биет хэмжээ 20 орчим сая тоннд хүрэх төлөвтэй байгаа" хэмээлээ.
Товчхондоо бол биржийн арилжаанд оролцогчдын тооны хэлбэлзэл байгаа хэдий ч нүүрс тээвэр хилээр гарахгүй байгаа гэдэг нь өрөөсгөл асуудал хэмээн дүгнээд буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арилжигдахгүй байгаа л гэх чинь билээ. Бүүр соц нийгэм болгож дуусг�##�а�##� даа эд нар. Эрэлт байхгүй бол борлуул�##�т байдаггүй л биз дээ. Өнөөдөр хилээр гарч байгаа нь өмнө зарагдсан нүүрсээ л зөөж байгаа биз дээ. Удахгүй үнэн худ�##� нь харагданаа гайгүй. Худлаа ярих нээх хол явдаггүй юм дөө.
Мэдээжийн хэрэг нүүрсний хулгайч нар, тэдний тролл уудын явуулага л явж бна доо !
ЭНЭ НӨХРӨӨС МӨНЧ их юм гарна даа ямартаа ЖДҮ ээс ах дүү 4 төө 950 .950 950 950 ыг туучихав. Ийм хүн НҮҮРС БОЛОН Бусадтай хажуугаар зүгээр өнгөрч харагдаач