Нийгэм мэдээ

Монголын банкны холбоо: Нэг хувийн шимтгэлийг зогсоовол ипотекийн зээлийн хүү нэмэгдэх эрсдэлтэй

Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны /2023.06.13/ шүүх хуралдаанаар арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж шийдвэр гаргасан.

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул энэ тухай “Арилжааны банкууд дээд шүүхэд хандах эрхтэй. Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх. Дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна. Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.  

Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий. Цаашид төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчийг хохироосон асуудалд шат дараалалтай орж явна. Одоогоор тодорхой хэлэхэд хэцүү байна. Өргөдөл, гомдол хүлээж аваад судалгаагаа хийсэн тохиолдолд ажиллаад явна” гэсэн байр суурийг илэрхийлээд буй.

Мөн шадар сайд С.Амарсайхан “...Арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзлээ. Улсын дээд шүүх уг шийдвэрийг хууль ёсных гэж үзвэл ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно. Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр. Ипотекийн 8 хувийн зээлтэй 65.000 айлын зээлийн хүүг 6 хувь болгон бууруулах асуудал ч үргэлжилнэ” гэж мэдээлсэн юм.

-Банкууд 20 сая төгрөгийг торгуулийг хүлээн зөвшөөрөөгүй кэйсээр улс төрийн оноо авахаар оролдож байна-

Энэ талаар "Монголын банкны холбоо"-ноос тодруулахад “ШӨХТГ-аас  нэр бүхий есөн банк дээр 2021 оноос өмнөх ипотекийн 8 хувийн зээл авсан иргэдээс нэг хувийн шимтгэл авах нь буруу гэж дүгнээд 20 сая төгрөгөөр торгосон.  Банкууд уг торгуулийг буруу шийдвэр гэж үзсэн учраас шүүхдэж байгаа асуудал.  Гэтэл энэ кэйсийг улс төрийн зорилгоор ашиглаад шимтгэл авах нь буруу, нэг хувийг буцааж олгоно гэх мэт ойлголт төрүүлэхээр оролдож байна. Банкуудын зүгээс шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна. 

Мэдээж хэрэг дээд шүүхэд хандах гээд дараагийн процесс байгаа. Банкууд ялагдсан нь нэг хувийн шимтгэлийг буцааж олгоно гэсэн шийдвэр биш. Зээлдэгч шимтгэлээ буцааж авна гэвэл  иргэн бүр дээр шүүхийн процесс үүснэ гэсэн үг. Өнөөдөр дэлхий нийтээрээ зээлээс шимтгэл аваад явж байгаа. Шимтгэл авдаггүй ганц хоёр улс байдаг нь бүх банк нь улсынх, зээлийн хүү нь 30 хувь байдаг.

Шимтгэл, хураамжийг авч болно гээд хуулианд заачихсан. 30 жил хүртэлх хугацаанд зээл бүрийг хянах, шалгах, даатгуулах зэргээр зээлдэгчтэй холбоотой үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, зардал гардаг. Тэр бүх хугацааны зардлыг л нэг хувийн шимтгэлээр авдаг. Цаашдаа нэг хувийн шимтгэлийг авах нь буруу гэж дүгнэвэл зээлийн хүү нэмэгдэх сөрөг үр дагавартай. Энэ мэт учир шалтгаан, үндэслэлийг бүгд ойлгож байгаа ч улс төрийн оноо авах гэсэн үйлдэл болгоод байна” гэлээ.

Хэргийг сануулахад, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгаж зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон.

Тиймээс хэрэг бүртгэл нээж, улмаар “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан билээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 15, 2023 08:53

Мөнгө хүүлэгч нар битгий дэмий донгосрод бай. Манайхаас бусад орон жилийн нэг хувийн зжэл олгож байж л иргэдээ охон сууцаар хангасан байдаг юм шүү дээ.

Зочин
Зочин
6 сар 19, 2023 09:28
Reply to  Зочин

Монголын төв банк ийм мэдээлэл гаргаагүй байхад банкуудын холбоо гэдэг ТББ зээлээс шимтгэл хувь АВАХ , ҮГҮЙГ мэддэг болжээ. ҮГСЭН ХУЙВАЛДДАГ НЭГДСЭН ТББ ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА. Банк хүүгээсээ ашиг олдог болохоос шимтгэлээсээ ашиг олдог юм байхгүй шүү.100 саяас 1сая төгрөг татна гэсэн үг .Хичнээн хүн зээл авч байгаа билээ.Бодоод үзэхэд их л мөнгө олдог юм байна.Монгол банкнаас 2-3% ийн хүүтэй зээл аваад 8% болгож байгаагаа мартсан юм байх даа.Шимтгэлийг МӨНГӨ УГААСАН ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ

Zochin
Zochin
6 сар 15, 2023 09:10

Bankuud icheesei.

Зочин
Зочин
6 сар 15, 2023 11:37

арилжааны банкууд хүүгээ нэмээд л шархаа нөхнө дөө өөр аргагүй. тэнэг мандуул чи юм ойлгодоггүй гацаа мэдрэл шүүдээ

zochin
zochin
6 сар 15, 2023 11:42

yadaj 8huvia 6 bolgoochee

zochin
zochin
6 сар 15, 2023 11:44

bankniihan dandaa l eserguutsej bhiin ipotekiin zeel nugarch tulugduj bgaa sh dee bas daatgal shimtgel geed huvurch ugnuu

Зочин
Зочин
6 сар 15, 2023 11:48

Монголын банкны холбоо бол сахaл Эрдэнэбилэг, Элбэгдорж, Мие нарын хонгил мафийн байгууллага. Тэд ард түмнийг өндөр хүүгээр хүүлж мөлжих үйл ажиллагаа явуулдаг, гадны өрсөлдөгч банкуудыг оруулж ирэхийг хаадаг. Эсэргүүцсэн хүмүүс, банкыг Хурц нар очиж дарамтaлж, aлж тaлдаг.

Зочин
Зочин
6 сар 15, 2023 14:27

Ипотикын зээл одоо авилг�##�жсанштээ

Херо
Херо
6 сар 17, 2023 07:22

Банкны зээлийн хүү нь өндөр дээрээс нь шимтгэл авна гэдэг чинь бүхэлдээ улс орны хөгжлийг доош нь татсан өрөнд оруулах өөрөөр төрийгнь барьца�##�ж ард түмнийг нь өрийн дарамтад байлгаж хүссэн үедээ юу ч хийх эрх мэдлийг гартаа авах гэсэн увайгүй үйлдэл өмнөөсөө мөн энд хатуу чанга хян�##�ттай хууль я�##�тчгүй дутагдаж байна энэ хэвээрээ үргэлжилвэл удахгүй хувьсг�##� гарах нь цаг хугацааны асууд�##� болоод байна мөн банкны посийн машины шимтгэл нь бүхэлдээ ард түмнийг шулах хуулиар хамга�##�агдсан луйварын асар том систем болоод байгаа билээ энэхүү үйл ажиллагааг хянах болон түүний дээрэнгүй иргэдийг �##�бан ёсоор хүчээр хүчиндэн дээрэмддэг явд�##�ыг таслан зогсоож байж шударга ёс яригдана

Зочин
Зочин
6 сар 18, 2023 08:40

Банкнаас зээл олгохдоо гаргаж буй зард�##� зээлийн хэмжээнээс ш�##�тга�##�ж байгаа нь сонин, уул зээл болгон дээр ижил зард�##� гардаг болов уу

Зочин
Зочин
6 сар 18, 2023 10:29

undur huutei bdag shde ugaasaa

Зочин
Зочин
6 сар 18, 2023 11:42

Хятад, япон, солонгосын банкуудыг оруулж ирэх хэрэгтэй. Дотоодын банк нэртэй иргэдээ шулж мөнгө хүүлдэг угаадаг нөхөд одоо болио. Мөнгө хүүлэгчид одоо монголоос �######�цгаа.

bold
bold
6 сар 18, 2023 13:37

банкууд зээлийн хүүгээ өсгөнө гээд дарамт�##�ж эхэлсэн бол үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоовол яасан юм, болино л биз, оронд нь гадаадын банкуудыг оруулж ирвэл яасан юм бээ? Монголд гадаадын хөрөнгө оруул�##�ттай олон компаниуд орж ирсэн, харин банкныхан өөрсдөө монополь эрхиэй байх гэж гадаадын банкуудыг орж ирэхэд нь саад тотгор хийсээр өнөөдрийг хүрсэн, олигтойхон зээл, санхүүжилт гаргаж чадахгүй байж бас дарамтлах санаатай, болимоор юм.

Зочин
Зочин
6 сар 18, 2023 14:13

Ичээсэй.

Galaa
Galaa
6 сар 19, 2023 06:34

Xutsaachee

Зочин
Зочин
6 сар 21, 2023 16:21

Поп улс төр

Холбоотой мэдээ

Back to top button