УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Эмэгтэйчүүдийн 40 хувийн квотыг 2028 оноос хэрэгжүүлэхийг дэмжив

Өнөөдрийн /2023.06.15/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Үдээс хойших чуулган нээж, эцсийн хэлэлцүүлгийг явуулахын өмнө УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгээс санал гаргасан.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн квотын 40 хувийн асуудлаар УИХ-ын гишүүд, намын бүлгийн дарга нар зөвшилцөөд ТББХ-нд холбогдох санал дэвшүүлэхээр болж, хуралдуулсан.

Улмаар Байнгын хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоох заалт 2028 оноос эхлэн хэрэгжих тухай санал оруулж иржээ.

Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураахад УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувийн дэмжлэг авч, батлагдлаа.

Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хувь хүртэл байх заалт хэрэгжих болж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button