УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нүүрсний түр хороог Х.Нямбаатар сайд ахална

УИХ-ын гишүүн Г.Ганболд нүүрсний түр хороог бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд “ажилгүй” байлгаж байгаад татан буугдах хугацааг нь дуусгалаа. Өдгөө шинэ ахлагчийн нэр дуулдаж эхлээд байна.

Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулах тухай мэдээлэл улстөрийн хөшигний ард хөвөрч эхэлжээ.

Тэгэхээр шинэ бүрэлдэхүүнтэйгээр байгуулах нь тодорхой болж буй бололтой. Одоогийн түр хорооны бүрэн эрхийн хугацаа дуусаад арав хонож байна.

УИХ-аас нүүрсний түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан сарын хугацаатайгаар байгуулж байв. Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалсан. Түр хорооны “томилолт”-ын хугацаа дуусаж, дахин зургаан сараар сунгаж ажиллуулах тогтоолыг УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасан.

Улмаар маргааш нь буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд Засгийн газар нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгох шийдвэрийг гаргасан. Ингэж нүүрсний түр хорооны үй ажиллагаанд ямар нэг саадгүй болсон юм. Түр хорооны хийх ёстой хамгийн том ажил нь нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол байв.

Түр хороо 2023 оны гуравдугаар сарын 20-нд хуралдаж, нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10-нд хийхээр товлосон. Гэтэл товлосон хугацаанаасаа долоо хоногийн өмнө дахин хуралдаад, нээлттэй сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.

УИХ-д нүүрсний хулгай гэх хэрэгтэй холбогдох хэтэрхий олон гишүүн байгаа учир уг сонсгол саатсан гэгдэж буй. Харин Х.Нямбаатар сайдын хувьд нүүрсний хэргүүдтэй хувийн байдлаараа холбоогүй гэх шалтгаанаар түүнийг ахлуулахаар яригдаж буй аж.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр хэзээ хойно нь АН-ын бүлгийнхэн “Г.Ганболдыг намын дарга нарынхаа даалгавраар сонсгол хийгээгүй. Сонсголыг эсэргүүцэгч Т.Доржханд тэргүүтнүүд” хэмээн орилцгоосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-19 08:40

Poporch bgd khergiig nam dardag garsh'san garaa tavij dee. Ene khyn said bolj Oyun-Erdene PM bolsnoos khoish olon khergiig sevsen bolovch shiidsen khereg neg ch baikhgyi. Chukham zygeer alaad khayanaa l gdg. Alsan um khaana yu baigaa um be dee.

Зочин
Зочин
2023-06-19 11:47

Гурилдчихгүйхэн шиг хийж үзээрээдээ нямбаатараа ард түмэн мааш их хүлээлттэй бгаа шүү хөгжлийн банкны хэрэг сүржин эхлээд даржин үргэлжилсэн болж байх шив

Холбоотой мэдээ

Back to top button