Нийгмийн

Швейцарын хөрөнгө оруулалтаар 100 сурагчийг сургуультай болгов

Швейцарын Холбооны Улсын “La mensa e il gregge” байгууллагын хөрөнгө оруулалтаар барьсан Алтай сумын Улаан хад бага сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад ороход бэлэн болжээ.

Барилгын нийт санхүүжилт нь 420 сая төгрөг бөгөөд Швейцарын Холбооны Улсаас 100 хувь санхүүжүүлсэн байна. Мөн сурагчийн ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмж, номын сангийн тавилга зэргээр хангасан байна. Шинэ хичээлийн байр 100 хүүхдийн багтаамжтай, дотроо гал тогоо, номын сан, ариун цэврийн байгууламжтай аж.

Барилгын гүйцэтгэгчээр орон нутгийн “Көшелик” компани ажиллаж, товлосон хугацаанд багтаан барьж дуусгажээ. Улаан хад баг нь аймгийн төвөөс 175, Алтай сумын төвөөс 65 км зайд оршдог бөгөөд хилийн бүсэд, өндөрлөг газарт байрладаг. Багийн төвд байрлалтай бага сургуульд сумын хоёрдугаар багийн ард иргэдийн /120 өрх, 470 хүн амтай/ хүүхдүүд суралцдаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-30 22:04

Genericos Cialis [url=http://cialibuy.com]Cialis[/url] Doctor Who Prescribe Cialis Online Buy Cialis Keflex Bacterial Vaginosis

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 05:40

Amoxicillin Resistant http://cialisir.com - Buy Cialis Propecia Peluqueria generic cialis canada Cialis Por Vida

MatFuse
MatFuse
2020-02-06 12:18

Propecia Shed Generic http://buycialisuss.com - Cialis Viagra Canada No Prescription viagra vs cialis Cialis Testimonianze

Холбоотой мэдээ

Back to top button