Нийгэм мэдээ

БЗД: Долоодугаар хороонд байрладаг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ

Баянзүрх дүүргийн долоодугаар хороонд Дүүргийн төсвөөр долоо, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гурав, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр ажил тус тус хийгдэнэ.

Тухайн ажлын байршил болон ерөнхий мэдээллийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хорооны иргэдэд танилцуулж, зарим тохижилт бүтээн байгуулалтын ажил дээр санал авлаа. 58 байрны зүүн талд авто зогсоол байгуулах, тухайн байршилаас 115 дугаар байр хүртэл авто зам хийх саналыг иргэд дэмжлээ.

Мөн бусад ажлыг хийхдээ нэн тэргүүнд оршин суугчдын саналыг хүлээн авч, тусгах хэрэгтэйг хорооны засаг даргад энэ үеэр хэлсэн юм. Баянзүрх дүүргийн долоодугаар хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүд олон байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд ил задгай бие засах, оршин суугчдын тав тухыг алдагдуулах зэрэг олон асуудал гаргадаг.

Иймд дээрх асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Иргэдээс ирүүлж буй санал хүсэлтүүдийг хүлээн авч, цаашид тодорхой ажил зохион байгуулна. Мөн удахгүй хийгдэж эхлэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил дээр санал авч, тусгаж ажиллана гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button