ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

БНХАУ-д нүүрсний тонн тутмын үнэ Монголынхоос 500 юаниар их байна

БНХАУ-д нүүрсний үнэ өсөж, 1683 юань болжээ. Үүний шалтгаан нь Шаньси мужийн нүүрсний уурхайн осолтой холбоотой юм. Осол гарсны улмаас нийлүүлэлтийн доголдол үүсэж, коксжих нүүрсний үнэ өсчээ.

Эл осол энэ сарын 15-ны өдөр болсон байна. Осол гарсан уурхайн эзэмшигч "China Coal Energy" компани зарим уурхайнхаа үйл ажиллагааг түр зогсоосон нь нүүрсний нийлүүлэлтийг багасгахад хүргэсэн аж.

Тэгвэл энэ сарын 19-ний байдлаар тус мужид хүхэр багатай, сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 1683 юань болж өссөн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 22 юаниар өссөн үзүүлэлт юм.

Дээрх ослын улмаас Хятадын импортын хэмжээ нэмэгдсэн бөгөөд үүнийг дагаад импортлогч улсуудад нүүрсний тонн тутмын үнэ өсөөд байна.

Тодруулбал, манай улсын V ангиллын коксжих нүүрсний НӨАТ оруулаагүй үнэ тонн нь 1150 юань болжээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 30-50 юаниар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч Хятад дахь үнээс 530 юаниар бага үнийн дүнтэй байна.

Ташрамд дурдахад, ЭТТ-гоос зарласан биржийн худалдаанд 73 удаа үнэ хаялцаж, нүүрсний тонн тутмыг 105.9 ам.доллароор худалдаалжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button