Нийгэм мэдээ

БЗД: Өөрт байгаагаасаа илүүчлэх "Өгөөмөр өдөр"-ийг зохион байгуулав

Өөрт хэрэггүй зүйлсээ хаяхгүйгээр хэн нэгэнд өгөх, солилцох, хог хаягдал болгохгүй байх нь эх дэлхийдээ оруулж буй том хөрөнгө оруулалт. Жишээ дурдахад цамц, өмд үйлдвэрлэхэд 10100 литр ус шаардагдахаас гадна цахилгаан эрчим хүч, байгалийн маш олон нөөцийг ашигладаг. Энэ сөрөг нөлөөллийг бууруулах, хэрэглэхгүй эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгч, хог хаягдлын үүсэлтийн хэмжээг багасгах, бараа бүтээгдэхүүний хэрэглээний насжилтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт 1018 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэгдэж 6,800 кг 7,615 төрлийн хувцас, электрон бараа, хүүхдийн тоглоом, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний эд зүйлс ирүүлж солилцсон байна. Бид хэн нэгэнд хэрэгтэй 5533 хувцас солилцсоноор түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай 47,000,000,000 литр усыг хэмнэж чадлаа.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button