СПОРТ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монголд болж байна

Сүхбаатарын талбайд “FIFA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ өнөөдөр /2019.06.03/ эхэллээ.

Уг тэмцээнд таван тивийн эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөх бөгөөд тэмцээний ялагчид энэ сарын 7-д тодорно. Энэ удаагийн тэмцээн Монгол Улсад анх удаа багийн төрлөөр ДАШТ болж байгаа гэдгээрээ онцлог юм.

Монголын эрэгтэй, эмэгтэй багууд “С” хэсэгт багтсан бөгөөд өнөөдөр 18:00, 20:00 цагуудаас тус тус хоёр тоглолт хийх юм.

Эрэгтэйчүүдийн хувьд Америк, Латви, Гүрж, Беларусын шигшээ багтай “С” хэсэгт багтсан юм. Харин эмэгтэйчүүд Франц, Голланд, Филиппин, Чехийн шигшээ багуудтай мөн “С” хэсэгт багтсан.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2011 оноос албан ёсоор FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаанд орсон юм. Харин 2017 оноос олимпын төрөлд багтсан бөгөөд “Токио 2020” олимпын наадмын эрхийн төлөөх тоглолтууд энэ оноос эхэлсэн.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button