ДЭЛХИЙ

Хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн баримтаараа 200 мянган ам.доллар хожжээ

Бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцэж буй АНУ-ын Хойд Каролина мужийн оршин суугч эр химийн эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримтаараа 200 мянган ам.доллар хожжээ. Түүнийг Ронни Фостер гэдэг бөгөөд, төлбөрийн баримт бүртгүүлээд лоттерейд оролцож болдог Win It All-ын тасалбар авсан аж. Чингээд тасалбарын нууц хэсгийг хусаж арилгаад супер азтан болсноо мэджээ.

“Би эхэндээ үнэн гэж бодоогүй. Харин ухамсарлаж эхэлсний дараа хамаг бие маань чичирч гарсан. Одоог хүртэл баярлаж ханаагүй байна” гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна.  Ронни хуулийн дагуу татвар төлөөд, 141 мянга 501 ам.доллартайгаар гэртээ харьжээ. Энэ мөнгөөрөө хорт хавдраа бүрэн эмчилнэ гэж бодож буй тухайгаа тэр хуваалцсан юм.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-30 21:03

Viagra Pharmacie France [url=http://buyciaonlinex.com]Cialis[/url] Comprar Cialis Generico En Valencia Cialis Keflex For Urinary Tract Infections

Холбоотой мэдээ

Back to top button