ДЭЛХИЙ

Аялагч залуу Чернобылээс ҮХЛИЙН АЮУЛТАЙ байж болзошгүй ууттай зүйл олжээ

Дэлхийн онцлог, дурсгалт газруудаар аялдаг Нейл Анзел гэгч залуу нэгэнтээ цөмийн бөмбөг тэсэрч хот балгадын туурь болж үлдсэн Чернобылийг зорьжээ. Нэжгээд газраар явж, байшингуудаар хэсэж өөрийн гэрэл зургийн сангаа баяжуулсан тухайгаа тэр сэтгүүлчдэд ярьсан байна. Сонирхолтой нь, аялагч залуу тэндээс эмнэлгийн рентген аппаратнаас даруй 200 дахин их цацраг туяа ялгаруулж буй жижигхэн ууттай зүйл олжээ.

Тэр нурж сүйдсэн байшингуудын давхраар хэсүүчилж, ханан дээр үлдсэн зураг, бичвэрүүдийг сонирхож явсан аж. Ингэхдээ цацраг туяа хэмждэг Гейгерийн тоолуурынхаа заалтыг тогтмол шалгаж байсан гэх. Чингээд мөнөөх нууцлаг ууттай зүйлд ойртоход тоолуурын заалт гэнэт огцом өсч, дээд хязгаартаа тулж байгааг анзаарчээ.

Түүний хэлснээр эмнэлгийн рентген аппарат 15 мСг /миллиСиегерт/ хэмжээг заадаг гэнэ. Харин уг ууттай зүйлд Гейгерийн тоолуурыг ойртуулахад 2728 мСг-ийг заасан аж. Багагүй балмагдсан залуу уутыг нээж үзэлгүй тэр дор нь холбогдох судалгааны лабораторийн ажилчдыг дуудаж, хүлээлгэн өгсөн байна.

“Би зүгээр л нурсан байшин доторх эд зүйлсээс ямар хэмжээний цацраг туяа ялгарахыг сонирхож, хэмжиж яваанд үүнтэй таарсан. Уутыг задалж үзсэнгүй, дотор нь юу байж болох талаар тоймтой төсөөлөл авж ч чадсангүй. Би тэгэхийг ч хүсээгүй, учир нь гараараа хүрж, эсвэл ойролцоох агаараар нь амьсгалсан бол би үхлийн аюултай учирч болох байсан. Чернобылийг орхихдоо яг л шинэ нээлт хийчихсэн юм шиг догдолж байлаа” хэмээн Нейл Анзел сэтгүүлчдэд хэлжээ.

5000 мСг цацраг туяа хүнийг нэг сарын хугацаанд үхэлд хүргэх боломжтой гэж эрдэмтэд үздэг юм байна. Украйны судлаачид мөнөөх жижиг ууттай зүйлийн талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэх эсэх нь тодорхойгүй байгаа гэв.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-29 08:56

Б�##� чулуу л байлгүй дээ

ммм
ммм
2019-10-29 14:41
Reply to  Зочин

Б�##� чулууны үртэс байж болохын тухайн үедээ 7 хоногийн настай болгож байсан тус эд одоо ийм түвшинд хүрсэн байх.
Гэхдээ л биш байхаа.
АЦС дотор байсан эд зүйл байх

MatFuse
MatFuse
2020-02-06 09:21

Cialis De Confianza http://cialibuy.com/# - Buy Cialis Cialis Infarctus cialis without a doctor's prescription Does Omnaris Work Well With Amoxicillin

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 14:04

Generic Secure Amoxicilina For Sale Internet With Free Shipping http://buycialisuss.com - canadian cialis Vente Viagra Tunisie Cialis Dapoxetine No Prescripton

Холбоотой мэдээ

Back to top button