НИЙГЭМ
"Оюу Толгой"-н далд уурхайн санхүүжилтэд өөрчлөлт орж магадгүй гэжээ

"Оюу Толгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж буй энэ үед “Рио Тинто” компанийн удирдлагууд Лондон хотноо уулзжээ.
Энэ үеэр “Рио Тинто” компанийн зүгээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил болон хөрөнгө оруулалтын талаар ярилцсан байна. Ингэхдээ далд уурхайн геологийн бүтцийг судлах шаардлага үүссэн бөгөөд дахин хэдэн сарын хугацаагаар хойшлох болсныг мэдэгдсэн аж.
Мөн далд уурхайн санхүүжилтэд шаардлагатай хөрөнгө оруулалт болох 5.3 тэрбум ам.долларын хэмжээ өөрчлөгдөж магадгүй гэжээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.