Сагсны эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Хунан мужийн Чагша хотноо тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн ААШТ болж өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа оролцож, эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ.
Эрэгтэй шигшээ баг тэмцээний С хэсэгт Австрали, БНСУ-ын шигшээ багтай багтаж, хоёрдугаарт шалгаран хасагдах шатны эрхээ авсан. Хасагдах шатны 1/4 шигшээд 21:16 харьцаагаар Йорданыг хагас шигшээд 21:13 харьцаагаар Казахстаныг хожиж, аваргын төлөө Австралийн шигшээ багтай шалгарсан. Аваргын алтан медалийн төлөө “Ногоон” тивийн тив-улс Австралийн эсрэг тоглож, 21:9 харьцаатай хожигдож, мөнгөн медаль хүртжээ. Харин эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Японы шигшээ багтай тоглож, 21:14 харьцаатай хожигдож, дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.