Нийгмийн

Дунд сургуулийн 57 настай эрэгтэй багш сурагчдаа бэлгийн дарамт үзүүлэхийг завджээ

Цахим орчныг буруугаар ашиглаж, гэмт хэрэг үйлдэж, насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татах үйлдлүүд олширч байна. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас зарим хэргүүдийн талаар товч мэдээлэл өгчээ.

Үүнд:

Дунд сургуулийн 57 настай эрэгтэй багш Э нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр гэртээ хууран авч ирж садар самуунд ураан татдаг байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тэрбээр өөрийн сурагч 17 настай эрэгтэй Э гэгчид бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан жигшүүрт хэрэг гарсныг алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа гэв.

Мөн нэр бүхий их сургуулийн багш 35 настай эрэгтэй С нь хуурамч фэйсбүүк хаяг нээн, 12-16 насны долоон охиныг олон удаагийн үйлдлээр садар самуунд уруу татаж, бэлгийн харилцаанд орсон байна гэдгийг мэдээллээ.

Дээрх хэргүүдийг шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлээд байна.

Иймд эцэг эхчүүд хүүхдүүдээ цахим орчинд хэнтэй, хэзээ харилцаа үүсгэж буй талаар ярилцах, тэдний сэтгэл санааны байдлыг ажиглах, найз нөхөдтэй нь ойр дотно ярилцлага өрнүүлж, хамтдаа цагаа өнгөрүүлж байхыг сануулж буй. Мөн таны үр хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай сэжиг таамаг илэрвэл Эрүүгийн цагдаагийн албан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 51265834 дугаарын утсанд мэдээлэл өгөх боломжтой гэв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
10 сар 30, 2019 19:35

Хөөрхий энэ хүүхдийг Эрхбатын Энхсэргэлэн гэдэг хүүхэд энэ хүүхдийг багш нь �##�ь хэдийн гомо болгосон

Back to top button