ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ: Зургийн багш сурагчаа хүчирхийлж, ял сонслоо

АНУ-д зургийн багшаар ажиллаж байсан багш эмэгтэй өөрийн шавиа садар самуунд уруу татсан гэх хэргээр шоронд ял эдлэхээр болсон мэдээлэл байна.

Нью Жерси мужийн Берген мужийн өмгөөлөгчийн хэлснээр, 44 настай Кристин Кнудсен гэх эмэгтэйг “ажиллаж байсан сургуулийнхаа сурагчтай бэлгийн харьцаанд орсон” хэрэгт буруутгаж баривчилсан аж. Прокурорын газраас Кнудсен нь хохирогчийн хамтаар амь насанд аюултай бодис хэрэглэсэн гэв.

Шоронд хоригдох ял сонссон багш эмэгтэйд хүчингийн хэргээс гадна бусдын эрүүл мэндэд хоёрдугаар зэргийн аюул учруулсан гэсэн хоёр зүйл ангиар буруутгажээ. Мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг үйлдэх үед хохирогч сурагч нь 16 нас хүрээгүй хүүхэд байсан гэнэ. Энэ хэрэг 2018 оны намар болсон гэдгийг прокурорын газраас мэдээлэв.

Кристин Кнудсенийг шүүх анхны шүүх хурал удахгүй болох бөгөөд одоогоор тэрбээр шоронд хоригдож байгаа юм. Мужийн удирдлагууд өнөөдрийг хүртэл багшийн ажиллаж байсан сургуулийн сурагчдад ямар нэгэн аюул учраагүй гэж мэдэгдэв.

Өмнө нь бас үүнтэй адил төстэй хэрэг гарч байсан юм. АНУ-ын Калифорни мужийн цагдаа нар 39 настай багшийг 14 настай сурагчаа хүчирхийлсэн хэргээр баривчилж байсан удаатай. Нэрээ нууцалсан хүн энэ хэргийн талаар мэдэгдэл хийсний дараа тэрхүү багшийг баривчлан саатуулжээ.

(Эх сурвалж: lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button