Түүх: Борооны улмаас 1966, 1982 онд буусан Улаанбаатарын үер

Гурав хоногийн турш Улаанбаатар хотод орсон борооны улмаас гудамж үерлээд байна. Урд шөнө Сэлбэ голын үерийн далан сэтэрснээр Буянгийн зам, Натур орчимд иргэдийн явган зорчих боломж хязгаарлагдлаа. Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид идэвхийлэн ажиллаж байна.
Хот төлөвлөлтийн алдаанаас шалтгаалж жил бүр ийм асуудал үүсдэг. Гэхдээ үерийн далан сэтэрсэн тохиолдол сүүлийн жилүүдэд тохиолдоогүй. Иймд ер нь Нийслэл Улаанбаатар хотод, урьд өмнө тохиолдож байсан томоохон үерүүдийн мэдээллийг сонирхуулах үүднээс хүргэж байна.
1966 онд Үйлдвэр комбинат усанд автаж, цахилгаан станцууд зогссон
1966 онд томоохон үер болж, Үйлдвэр комбинат усанд автаж байв. Мөн цахилгаан станцуудын үйл ажиллагаа зогсоход хүрч байжээ.
Долдугаар сарын 11-нд Туул гол үерлэж, хотын төв болон голын хоорондох бүх хөндийгөөр ус бялхаж, Үйлдвэр комбинат, 120 мянгат нэлэнхүйдээ усанд автаж байсан түүхтэй.
Багцаагаар 2000 гаруй хүүхэд, том хүн ор сураггүй алга болсон гэдэг. Энэхүү үерийн дараа Сэлбэ голын түвшинг багасгаж, далан барьсан нь 1982 оны үеийг үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэдэг.

1982 оны үерээр Япон, АНУ-аас метро барьж өгөх хүсэлт тавьж байжээ
1982 оны намар Улаанбаатар хотын Толгойт, Чингэлтэй, Хайлааст, Дарь-Эх, Дамбадаржаа орчимд буусан үерээр нийт 187 хүний амь эрсдэж, улсад 13.9 сая төгрөгийн хохирол учирсан.
Япон, Америкаас 2 тэрбум долларын буцалтгүй тусламж өгөх, Улаанбаатарт метроны замыг нэмэх тэмдгээр барьж өгье гэсэн хүсэлт гаргаж байв.
1982 оны үерийг үүсгэсэн аадар борооны нэг хувийн хур тунадасны эрчимшил 45.5 мм/цаг байжээ гэсэн ганцхан дүгнэлт нь Дэлхийн цаг уурын түүхэнд үлдсэн аж.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд дээрх тоо баримтуудаас харахад 1966, 1967, 1982, 1992, 1994, 1996, 1998, 2003, 2005, 2006, 2008, 2009, 2012, 2016, 2018, 2021 онд их бага хэмжээгээр үер болж байсан байна. Сүүлийн жилүүдэд зүсэр хур борооны тоо хэмжээ багасч, хүчтэй аадар борооны улмаас уруйн үер буух нь илүү болсон байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар новш нь тэгэж бүлтэрдэг байна 82 оны үёрийн дараа гэж ирээд л амёрик тэр үёд сураггүй япон говь барьж өгсөн байсан тиймэрхүү яриа сураг дуулаагүй байна тэр үёд би хотын захиргаанд ажиллаж байлаа
Чам шиг тэжээвэр гахай юугаа мэдэхэв дээ муу хув�##�з
Тэр үеийн УТТ-нд болсон яриа хотын захиргааны улан д байсан чамд яаж дуулдахав дээ.