Нийгмийн

ФОТО: Төв талбайгаасаа “Сансрын бөмбөлөг” хөөргөсөн анхны улс боллоо

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо.

Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн гурван цуврал сансрын бөмбөлгийг хөөргөх үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр, ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич доктор С.Дэмбэрэл болон бусад албаны хүмүүс, иргэд, олон нийт, оюутан залуус оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийнхээ түүхт 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бид илүү бүтээлч, оюунлаг, шинэлэг, шинжлэх ухаанч байдлаар олон залууст үлдэцтэй, өгөөжтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж ажилласан. Ингэхдээ ирээдүйн улс орныхоо хөгжлийн алтан түлхүүрийг атгаж яваа хүүхэд, залуучууддаа илүү итгэл үнэмшил, зорилго тэмүүллийг бий болгох олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэн угтаж байгаадаа баяртай байна. Үүний нэг нь өнөөдөр зохион байгуулагдаж байгаа гурван цуврал бөмбөлөг хөөргөх арга хэмжээ болон залуучуудын дунд зохион байгуулсан “Бидний бүтээл сансарт” уралдаан юм. Өнөөдрийн арга хэмжээгээр дэлхийн хотуудаас анх удаа төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөж байгаа хот болж байна” хэмээлээ. 

Сансрын бөмбөлөг хөөргөх үеэр “Бидний бүтээл сансарт” уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулж, шагналыг хотын удирдлагууд гардуулан өглөө. Уралдаанд нийслэл Улаанбаатар хот болон Сүхбаатар, Дархан-Уул, Баянхонгор, Орхон, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, аймгийн ЕБС-ын сурагчдын 84 бүтээл ирсэн байна. Үүнээс МУБИС-ийн харьяа Лицей сургуулийн “Цагаан шонхор” багийн бүтээл нэгдүгээр байрт, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн “О2” багийн бүтээл хоёрдугаар байрт, Баянзүрх дүүргийн “Глобал” олон улсын дунд сургуулийн “Глобал” багийн бүтээл гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Сансрын бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна www.marsa.mn сайтад бүртгүүлсэн 5745 хүнээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 380 иргэний нэрийг хөөргөв. Үүний зэрэгцээ сансрын бөмбөлөгт суурилуулсан тусгай мэдрэгчүүд хөөрөх явцдаа Нийслэл хотын агаарын чанарыг хэмжих тоон мэдээлэл цуглуулж, хэмжилт хийх даалгаврыг давхар гүйцэтгэнэ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.

Нийслэлийн ЗДТГцын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-10-29 14:42

za daa sur boloh yum bich bna huuchin tsagt tsag uurch nar gantsaaraal barag huurgudug bailaa

StevSlarie
StevSlarie
2020-01-16 02:51

Sibutramina Interacting With Amoxil Comment Durer Plus Longtemps Dans La Chambre [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Levitra Wirkung

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 18:36

Provera Medication Visa Accepted Shipped Ups Free Doctor Consultation http://cialisir.com - Cialis Comprar Levitra Generico Contrareembolso Buy Cialis Propecia Depression Hair Transplant

StevSlarie
StevSlarie
2020-02-12 04:47

Cialis Dolores Musculares http://buyciallisonline.com/# - Buy Cialis Order Now Fluoxetine Huntingdonshire Buy Cialis Baclofene Bordeaux

Холбоотой мэдээ

Back to top button