Н.Мандуул 46 хоног ШӨХТГ-ын даргаар ажилласны эцэст чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Шадар сайд С.Амарсайханд гаргажээ. Тэрбээр дараах шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
Тодруулбал, ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд, хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин холбогдох судалгаа, шинжилгээг хийсэн байна. Улмаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрэдээгүй гэж дүгнэжээ. Суурь нөхцөлийг бүрдүүлэхийн тулд байгууллагын төсөв хангалттай, хүртээмжтэй, ажиллах хүчний орон тоо улсын хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангуулахад хүрэлцэхүйц, түүнчлэн хүний нөөцийн чадавхыг сайжруулах зэрэг асуудлууд нэн тэргүүнийх хэмээн дүгнэсэн байна.
Тиймээс албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтдээ Н.Мандуул "Эдгээр асуудлууд шийдэгдэхгүйгээр одоо байгаа нөхцөл, хүний нөөцийн хүчин чадлаар миний бие уг байгууллагын зорилт, чиг үүргийг хангалттай хэмжээнд хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна.
Байгууллагын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгуулах зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм" хэмээжээ.
Тэрбээр үүрэгт ажилдаа тавдугаар сарын 22-ны өдөр орсон юм. Нийт 46 хоногийн турш ШӨХТГ-ын даргын албан тушаалыг хашсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bas saihan pop nuhur um aa, tegeed burduulehiin tuluu ajillaach
ene 1 darga solij orgodol ogson nohor bhiimaa
Шантраа этгээд бололтой, я�##�тай
анхнаасаа яах гэж болсон юм вэ зүгээр л банкандаа байж байхгүй дээ одоо битгий ажил гуй
Чад�##�аа эртхэн мэдэхгүйдээ
Энэ ямар ч ажил хийж чадахгүй хүн байна. З�##�уу хүн шиг л байх юм, гэхдээ хариуцлагатай ажлыг түр хийгээд л сонирхол нь буурч, шантардаг. Төрийн итгэл даахгүй юм чинь тэр гэр оронд нь хариулаач, дахиад л элдэв �##�бан туша�##�д очиж нүдний булай болов доо.
зөв
Бичиг үсгийн боловсрол бүрэн тайлагдаагүй нөхөр байх чинь билээ. Яаж чадахын.
Царцаа Намжил шиг ээ
Зочин