3х3 сагсан бөмбөгийн эрчүүд гурван жил дараалан аваргын төлөө тоглолоо

БНХАУ-ын Хунан мужийн Чагша хотноо энэ сарын 24-26-нд насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн ААШТ болж өндөрлөлөө.
Манай Улсын баг тамирчдын хувьд эрэгтэй баг мөнгөн медаль хүртэж, эмэгтэй баг шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа. Эрэгтэйчүүдийн багийн хувьд гурав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд гурван удаа жил дараалан аваргын төлөө тоглосон анхны баг болж байгаа билээ.

Тэгвэл эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Японы шигшээ багтай тоглож, 21:14 харьцаатай хожигдож, дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлжээ. Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 2013 оны ААШТ-д мөнгөн медаль хүртэж байсан юм.

Мөн ФИБА 3х3 Ази тивийн аваргын Билэгдэлийн шилдэг 3 тоглогчын нэгээр Монгол улсын шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням нэрлэгдлээ.

Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.