Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Сэлбэ, Тэрэлж, Туул гол аюултай түвшинд хүрч, 260-270 см хүрлээ

Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдал /2023 оны 07 сарын 06-ны 20 цагийн байдлаар/

Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, өмнөх 16 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна.

Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см даваад байна.

Туул-Улаанбаатар харуулаар өмнөх 16 цагаас хойш 3 см бөгөөд мөн үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай түвшинд (260 см) хүрэхэд 5 см үлдээд байна.

Тэрэлж-Тэрэлж харуулын мэдээгээр хийсэн прогнозоор маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна.

Тэрэлж-Туул-Улаанбаатар харуулын хооронд үерийн урсах хугацаа буюу прогнозын урьдчилгааны хугацаа 1 хоног буюу 24 цаг орчим.

Иймд яаралтай зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

  1. Найдвартай холбоны хэрэгсэлтэй эргүүлүүд Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд гаргах, утхайлбла Гачуурт, Харзтай гэх цэгүүдэд гаргаж үерийн байдлыг богино давтамжтай мэдээлж байх
  2. Туул дагуух үерийн хамгаалалтын далангын нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоож, зураглаж, хамгаалах бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх , авах гэх мэт. Мөн хамгаалалтын далангуй урсгалын дээд чиглэлийн нөхцөл байдлыг үнэлэх шаардлагатай байх (эргээс хальсан үерийн  ус далангийн гадуур орж ирж болзошгүй гэж болгоомжилж байна )
  3. Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөх гэх мэт.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button