Нийгмийн

Дуучин Б.Амархүүд хоёр жилийн ял оноолоо

Дуучин Б.Амархүүг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дөнгөж сая шүүгчид шийдвэрээ танилцууллаа.

Борхүүгийн Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр хоёр жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 28 хоногийг хасаж тооцохоор болжээ.

Дашрамд дурдахад, 2019.10.18-нд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр түүнд хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хар тамхичидаа мөнч их толгойг нь илэх юм даа нэг хэнч танихгүй з�##�уу байсан бол шууд 5 жил өгнө дөө монголын шүүх сөнөсөн байна

Холбоотой мэдээ

Back to top button