Рэйва эриний анхны башёгийн түрүү бхөд Трамп шагнал гардууллаа

Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Асанояама, Митакүэмид унаснаар 12 даваа, 3 даваатай түрүү бөхөөр тодорч, Японы эзэн хааны цом хүртэж байна.

Ийнхүү Маэгэширагийн 8-аас эрэмбэлэгдсэн Асанояама хэмээх 25 настай залуу сумоч Тояама мужаас 103 жилийн дараа сумо бөхийн Макүүчи буюу Дээд зиндаанд түрүү бөхөөр анх удаагаа тодорлоо. Нацү башёгийн 15 дахь өдрийн барилдааныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирж үзэн, түрүүлсэн бөхөд АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулан өгсөн юм.

Харин энэ өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Гойэдог давж, 11 даваа, 3 унаатай энэ башёг өндөрлүүллээ. Озэки Такаясү, Точиношинг давснаар 9 даваа, 6 унаатай болсон бол Точиношин 10 даваа, 5 унаатай башёг дуусгав. Озэки цолоо авахын төлөө барилдсан Точиношин 10 даваатай уг цолоо эргүүлэн авч байна.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.