Top StoriesТойм, анализ

Прокурорт шилжүүлэв: Ц.Мөнх-Оргилоор зуучлуулж, "Эрдэнэт"-ээс $6.3 саяыг "унагасан" гэгддэг Т.Бадамжунайн хэргийг шалгаж дуусжээ

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд, наадмын өмнө хилийн хориг тавин суллажээ.

"Шувуу" ажиллагаагаар авчирсан Т.Бадамжунайг ямар хэрэгт холбогдуулан, хэрхэн шалгах нь маш их анхаарал татсан. Газрын наймаа, мөнгө угаах, авлига зуучлах зэрэг хэдэн бүлэг ерөнхий хэргийн хүрээнд хүмүүс ой санамждаа тулгурлан төсөөлж байв.

Тэгвэл, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2018.02.28-ны өдөр Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шалгаж дуусаад, прокурорт хүргүүлсэн байна.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн баяжмалын гэрээ зуучилсан гэх асуудлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрөө онцлон ярьж байсан. "Эрдэнэт" ТӨҮГ болохоос өмнө бөгөөд Х.Бадамсүрэн захирлаар нь ажиллаж байсан үед хийгдсэн гэрээ гэснээрээ дээрх 2018.02.28-ны огноог баталж байна.

Эх сурвалжийн мэдээлдгээр, Kingpine, Тaurus хэмээх хоёр компани "Эрдэнэт"-д жилдээ У30 сая ам.долларын трейдерийн гэрээтэй гэдэг. Анх энэ гэрээ хийгдэхэд Монголд 6.3 сая ам.доллар орж ирсэн.

Х.Нямбаатар сайдын хувьд үүний 5 саяыг нь "Жэнко"-гийн хүмүүстэй, 1.3 саяыг нь Т.Бадамжунайтай холбон тайлбарладаг гэж ярьж байв.

Хамгийн гол нь трейдер компанийн гэрээг ил болгодоггүй, нууцалдаг бөгөөд энэ нь Гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаарч явдаг онцлогтой. "Эрдэнэт үйлдвэр" төр ба хувийн хэвшлийн өмчид байх үед буюу "сахал" Д.Эрдэнэбилэг өндөр нөлөөтэй байх тэр цаг үед энэ трейдер гэрээ хийгджээ.

Бид өмнө нь энэ трейдер гэрээг бүтээж өгөх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тавьж байсан уу гэх сэжмийг хөндөж бичиж байсан.

“Эрдэнэт үйлдвэр” нь ОХУ-ын эзэмшлээс Монголын хувийн хэвшлээр дамжин, манай улсад 100 хувь шилжсэний дараа трейдерүүдийн гэрээг чангалах процесс өрнөсөн байдаг. Энэ хүрээнд хэд хэдэн трейдерүүд хасагдаж, гэрээгээ хадгалж үлдэх чухал шаардлага компаниудад үүссэн. Чухам ийм сэжмээр гэрээгээ авч үлдэх шаардлагаар дээрх компаниуд “ёндоо” амласан харагддаг.

Харин хөшигний ард Ц.Мөнх-Оргил Т.Бадамжунайтай уг холболтыг хийж өгсөн бөгөөд өөрөө "Эрдэнэт"-ийн Б.Отгонбаатар нартай нэр холбогдож байсан. Хэдийгээр нээлттэй дата мэдээллээр тэр дээр дурдсан хоёр трейдер компанитай холбогдохгүй байгаа ч Ц.Элбэгдорж хийгээд С.Батболдын фракцад ойр гэдэг. Ц.Элбэгдоржийн үед "Эрдэнэт"-ийн Б.Отгонбаатарын өрөөнд ажиллагаа явуулах үеэр Ц.Мөнх-Оргил байж байсан ч гэдэг.

Ямартай ч Т.Бадамжунайн "Эрдэнэт"-ийн трейдер гэрээнд хууль бусаар нөлөөлсөн гэх хэрэг ийн шалгагдаж, прокурорт шилжсэн байна.

Үүнийг дагаад "Эрдэнэт"-ийн трейдер гэрээнүүдийг ил болгох хийгээд тухайн үед Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Х.Бадамсүрэн нарыг ч шалгах процесс өрнөж мэдэхээр байна.


Т.Бадамжунайн 6.3 сая ам.долларын “ёндоо”-д Ц.Мөнх-Оргил “зуучлагч хийсэн” үү контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2023 11:20

Ердөө ганцхан хэргээр нь л шилгасан юмуу ?! Газрын наймаагий нь яагаад орхиод бна ? Миеэгийн нөлөө саархын хирээр энэ хэрэг босч ирнэ дээ !

Зочин
Зочин
7 сар 25, 2023 12:26

Бүх хөрөнгийг хурааж улсын орлого болго.

Зочин
Зочин
7 сар 25, 2023 14:30
Reply to  Зочин

Хөрөнгийг хура�##�аа. Зүгээр авах хүмүүс бэлэн байгаа

Зочин
Зочин
7 сар 25, 2023 12:41

2лаа но той хүмүүс.Сайн ш�##�гах хэрэгтэй.Авилгад идэгдсэн улс цаг агаарын ш�##�гуураар бүгд ил тод болж байна.Барилга,зам ард олны амьдр�##� бүгд ил тод болгож өгч байна.

Зочин
Зочин
7 сар 25, 2023 12:48

Наймааны ашиг юм уу, даргын маань хийдэг шиг чавчаа юм уу

Irgen
Irgen
7 сар 25, 2023 13:02

Munkh-Orgil ih hurliin gishuudiin hamgiin bayan baih ni argagui l yum baina. Hun muutai bas hulgaich baih ni

Зочин
Зочин
7 сар 25, 2023 13:35

Одоо тэрбумтанг суллаад явуул

Зочин
Зочин
7 сар 25, 2023 14:32

Хэргүүдээс нь шилж байгаад хамгийн аюул багатай хэрэг дээр нь толгойг нь илээд гаргах нь. За яахав хувь заяа наад амитаныг чинь гэсгээх байхаа. Мөн ч тоглоомтой шүү.

Зочин
Зочин
7 сар 25, 2023 14:54

Мөнхоргил энхийн цагаан тагтаа бишээ аймаар баян том гарын хулгайч

Зочин
Зочин
7 сар 25, 2023 15:21

Новшийнмөнхоргил бас оролцоостой. 5н з�##�уугийн амь бас түүн й хуулиын ёөйдын үёд...

Уншигч
Уншигч
7 сар 25, 2023 17:00

УБ-ын газрын наймаа ингээд дуусаж, ард иргэд нь хохирч үлдэх нь л дээ.

Элдэв Очир
Элдэв Очир
7 сар 25, 2023 20:43

Нэгэн үе МАХН-ын санхүүг атгаж байсан ийм бурханлаг хүнийг та нар шийтгэлээ гэж үү.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 01:22

Тэгээд л нөгөө шүүх шүүгч нь хөгжлийн банк шиг хэрэгсэхгүй болгоод л жүжиг дуусах биз. Албан туша�##�, авилг�##�ын хэргүүд монголын шүүхэд шийдэгдэхгүй ээ

Зочин
Зочин
7 сар 26, 2023 07:42

ЗА МУУ ХҮРЭЛСҮХ ЭЭ ТА НАРЫН КАЗИНОДСОН 17 ТЭРБУМЫГ ҮРСЭН, БАДАМЖУНАЙ НАЙЗЫН ЧИНЬ ХОТЫГ БҮХЭЛД НЬ МИЕЭ ХУЖААТАЙГАА ЗАРСАН ЧИНЬ, НҮҮРС НЭГ ИХ НАЯДААР ХЭМЖИГДАЖ БАЙГАА ШҮҮ?????????? ХААНА БАЙНА АА ХААНА БАЙНА ???? ТА НАР БҮГД ӨМХИЙ НЭГ ЖОРЛОНГИЙХ

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:26

Олон сангийн мөнгө идсэнээр нь ш�##�гахгүй байгаа юмуу. Улсын мөнгөөр гадаадад олон жил туйлсан шүү дээ

Зочин
Зочин
7 сар 26, 2023 15:52

Бадамсрэн хүрэлсүх нарыг ш�##�га
Муу хүмүүс

Зочин
Зочин
7 сар 26, 2023 15:55

Ямар шаадын бэ Элбэгдорж эднарын нийлсэн өчнөөн хэрэг байдаг ш дээ хүн амины хэргээс авахуулаад нийт хийсэн гэмт хэргийнхэн 1% д ял өгдөг юм бол хууль байгаад яахын бэ гөлөг бүгдийг нь буудаж �##�ая л даа

Zochin
Zochin
7 сар 26, 2023 16:21

Badamjunai HHAA-n said baihdaa CH.Perenlei geh huntei hamtarch Tarialan demjih sangiin 400-aad saya-g hulgailj idsen ni tuhain uedee ilerch shalgagsan ch tudulgui chimee aldarch baisan daa,guitseej shalgaj chadahgui dee, tsugaaraa buunduu unah uchir chadahgui?!

ЗочинИргэн
ЗочинИргэн
7 сар 26, 2023 16:22

Хулангаас бага ял өгнө хараарай авлигч шүүгч Оюук Хүк 2 хамга�##�на

Эрдэнэ
Эрдэнэ
7 сар 26, 2023 16:50

МАН.Ы ХУЛГАЙН ӨЧҮҮХЭН ХЭСЭГ

иргэн
иргэн
7 сар 27, 2023 12:17

ААЛЗНЫ ТОР БАДАМЖУНАЙГААР ОРООЦОЛДООН НЬ ТАЙЛАГДАНА ОДОО НЭХЭЭСИЙГ НЬ ХӨӨ ХАТУУ ШИРҮҮН НЯГТ НЯМБАЙ ХӨВ

Зочин
Зочин
7 сар 31, 2023 10:28

Ерөнхий сайд та Нүүрсний хэргээс яаагаад бултаад, Хөгжлийн банкны асуудлыг тоглоом олгоод байна аа. Та хурдан шиг огцор. Таны ардуудыг хуурсан үг яриа тань Шударга 5 гээчээс эхэлсэн. Т�##� бол дэндүү з�##�ьхай худ�##�ч, боловсрол муу, үнэхээр төрийн толгойд байх хүн биш.

Холбоотой мэдээ

Back to top button