Нийгэм мэдээ

Нийслэлчүүд анх удаа экстрем спортын талбайтай болно

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо иргэдийн хэлж заншсанаар Адам, Евагийн хэсэгт Нийслэл хотын хэмжээнд анхны, хамгийн том экстрем спортын талбай УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар хийгдэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ногоон орчныг чухалчлан байгалийн унаган төрхийг тэр хэвээр нь хадгалж, барилга байшин барихаасаа илүүтэйгээр гол ус, байгалиа дагасан амралт зугаалгын чөлөөт талбайг тохижуулсан байдаг. Энэ жишгийн дагуу Экстрем спортын тохижилт хийгдэж байна.

Өнөөдөр тохижилтын гүйцэтгэгчээр шалгарсан “СММ” компанийн ажлын явцыг шалгахаар төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн удирдлагууд газар дээр нь ажиллалаа. Одоогийн байдлаар гүйцэтгэл 30 гаруй хувьтай явж байгаа талаар гүйцэтгэгч компани хэллээ. Тохижилтын ажилд

-Элсний волейболын талбай
-Уулын фитнесийн талбай
-3*3 сагсан бөмбөгийн талбай
-Автомашинтай кино театр
-Мах шарах зориулалтын зуухнууд
-Майхан барих зориулалтын талбай зэрэг иргэд, залуусын бие бялдар, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд багтаж байна.

Мөн энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн дулааны улиралд ашиглагдах бус өвлийн улиралд ч залуусын ирэх дуртай газар байх үүднээс тэшүүрийн талбайг төлөвлөж, зураг төсөлд тусгасан тухай Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 1, 2023 03:42

Zub sh dee iim agaartai gazar hiiij bh heregtei

Ebe
Ebe
8 сар 1, 2023 07:03

Erguu nohoi

Холбоотой мэдээ

Back to top button