Ж.Түвшинбаяр: Ужиг ханиадны цаана архаг өөрчлөлт байдаг

“Бриллиант” нэгдсэн эмнэлгийн уушгины эмч, Тэргүүлэх зэрэгтэй, Анагаах ухааны магистр Ж.Түвшинбаяртай ярилцлаа.
-Уушги ямар тохиолдолд хэрхэн өвддөг вэ. Тань дээр ирж буй зонхилох шалтгаан?
-Уушгины өвчнийг халдварт болон халдварт бус гэж хоёр бүлэгт хувааж үздэг. Уушгины халдварт өвчин гэхээр амьсгалын замаар дамжиж байгаа халдварууд байх нь. Ковид, сүрьеэ, томуу, томуу төст өвчин гэх мэтээр амьсгалын замын халдварладаг, зарим нь улирлын чанартай дэгддэг өвчнүүдийг халдварт гэж нэрлэж байгаа юм. Уушгины халдварт бус өвчин гэхээрээ харшлын, мэргэжлийн гаралтай, амьдралын буруу хэвшил, зуршилтай өвчнүүд хамаарна. Манай улсын хувьд өвчлөлийн бүтцээр нь аваад үзвэл амьсгалын замын цочмог халдварууд бага насны хүүхдэд тэргүүлэх шалтгаан болдог. Насанд хүрэгчдийн хувьд уушгины хамгаалах функц, үйл ажиллагаа сайжирчихсан бүтцийн хувьд бүрэн хөгжилд орчихсон учраас халдварт гэхээсээ илүүтэй халдварт бус өвчин зонхилно. Өвчлөлөөрөө зүрх судасны дараа хоёрдугаар байранд орж явдаг. Манай эмнэлэг дээр хандаж ирдэг тохиолдлуудын дийлэнх нь уушгины хавдар. Хавдрын оношилгоо, шинжилгээ, эмчилгээний талаар хандаж байгаа хүмүүс зонхилно. Ер нь бол уушгины хавдар өвчин сүүлийн 20 жилд тасралтгүй байр ахиж байгаа.

-Жил бүр тохиолдол нь нэмэгдээд байна гэсэн үг үү?
-Одоогоос хорин жилийн өмнөх эрүүл мэндийн статистик мэдээнээс харахад уушгины хортой хавдар өвчин тавдугаар байранд байсан. Одоо бол эрэгтэйчүүдийн дунд хоёр, эмэгтэйчүүдийн дунд 3-4 байранд, жил ирэх тусам ахиад яваад байна. Энэ бүхэн юунаас болдог вэ. Шууд утгаараа бидний нүдэнд өртөж байгаа орчны бохирдол. Бид 20-30 жил Улаанбаатарын утаагаар амьсгаллаа. Мөн эрэгтэй хүйсийн хувьд тамхины хэрэглээ өндөр байна. Эмэгтэйчүүдийн дунд тамхидалт ихэссэн. Ерөөсөө л энэ бүх юмны нийлбэр, тусгал нь өөрөө тусгал нь хавдар болж гарч ирж байна.
-Тоо баримт хэлж болох уу?
-2021-2022 оны жилийн эцсийн тайлан мэдээнээс харахад Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт 6800 орчим шинэ хавдар бүртгэгдсэн байдаг. Манай эмнэлгийн хувьд 710 тохиолдол бүртгэгдсэн байна. Эндээс “Бриллиант” эмнэлэг монгол улсынхаа хүн амын дунд оношлогдож байгаа хавдар өвчний 10 хувийг дангаараа бие дааж оношилж, эмчилж байгаа гэж харж болно.
-Танайх их сайн илрүүлж, оношилж байна гэсэн үг үү?
-Манай багаж тоног төхөөрөмжийн орчин үеийн шийдэл, бас эс, эдийн шинжилгээ хийж байгаагаас шалтгаалаад ахиц гарч байна. Улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, элэг, уушги, бамбай, эмэгтэйчүүдийн хавдар гэх мэт хавдаруудыг бид эд эсийн түвшинд эрт үед нь оношилж байна. Гэхдээ улсын дундажаар авч үзэх юмбол хавдрын оношлогдож байгаа үе шат нь оройтдог. Эхний нэг, хоёрдугаар шатандаа оношилчихвол бид харьцангуй төгс эмчилгээ хийх боломжтой. Хавдрыг тархахаас өмнө мэс заслаар авах боломжтой. Өөр ч төгс эмчлэх боломжууд бий. Гэтэл 3, 4 дүгээр шатандаа орж оройтоод төгс бус аргууд болох хими, бай, шарлага, туяа, хөнгөвчлөх гэх мэт эмчилгээний боломж байдаг.
-Төгс эмчлүүлэх боломжой үеийг хэрхэн мэдэх вэ?
-Хавдар гэдэг өвчин би энд байнаа гээд өөрийгөө илрүүлэх шинж тэмдэг гаргаж өгдөггүй учраас иргэд урьдчилсан сэргийлэх үзлэг хамрагдаж, оношилгоогоор илрүүлэх боломжтой. Нөгөө талаас хүн амын эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаатай л холбож үзэхээс өөр арга байхгүй. Улс эх орон маань хичээж байгаа нь харагдаж байна. Иргэдээ эрт илрүүлэгт хамруулж, багц эмчилгээ оношилгоонд оруулах гээд ЭМЯ, ЗГ-ын зүгээс олон л арга хэмжээ авч үр дүнд нь хавдрын илэрц бол сайжирч байна. Огт шинжилгээнд орохгүй 10, 20 жил явчихсан хүмүүс ч байдаг. Харин одоо хүмүүс 1, 2 жилдээ шинжилгээнд ордог болж байна. Энэ дадал хүн бүрт суух нь маш чухал байна.
-Хүн өөртөө ямар шинж тэмдэг, зовиур илэрвэл эмчид хандах ёстой вэ. Жишээи нь, уушгины тухайд?
-Хамгийн түрүүн илрэх хамгийн энгийн бас олон юмны эхлэл байж болзошгүй шинж тэмдэг бол ханиах. Дөрвөн долоо хоног буюу 28 хоногоос дээш үргэлжилж байгаа ханиадыг ужиг ханиалга гэж ойлгох нь байна. Ужиг ханиалганы цаана л архаг өөрчлөлт байдаг. Тэгэхээр та сараас дээш ханиасан бол уушгиа үзүүлэх шаардлагатай.
-Сүрьеэ өвчин ялангуяа сургуулийн орчинд тархалт их байгаа. Энэ талаар урьдчилан сэргийлэх болон шинж тэмдгийн талаар та хэлж өгөөч?
-Сүрьеэ бол амьсгалын замын халдварт өвчин. Энгийнээр ойлгуулахад сүрьеэгийн нян уушгинд нь үржиж, үрэвсэл үүсгэн гэмтээж байна гэсэн үг. Харамсалтай нь сүрьеэгийн нян уушгийг гэмтээхдээ архаг явцтай процесс үүсгэнэ. Эмчлүүлэхэд зургаа, найман сурын хугацаагаар үргэлжилж, их хэмжээний зардал мөнгө ордог. Тийм учраас сүрьеэг тараахгүйн тулд нийгмийн халдварт өвчин гэж бодлогын чанартай авч үзэж байна. Сүрьеэ эдгэдэг бас урьдчилан сэргийлж болдог өвчин. Хэрвээ нэг сараас дээш ханиаж байгаа л бол цээжний зураг авахуул.

-Та хүмүүст энгийнээр өдөр тутамдаа хэрэгжүүлж болох арга, үйлдэл хэлж өгч болох уу?
-Долоо хоногт хоёр удаа цэвэр агаарт гарч хэвшье. Улаанбаатараас гарахад хэцүү биш, 20 км явахад л агаарт гарчихна. Эрүүл агаараар амьсгалж байж, эрүүл уушги оршино. Тийм учраас бүх нийтээрээ агаарт гарья, соёлтой аялж сурья. Хоёрдугаарт автомашины хэрэглээгээ багасгая. Улаанбаатар хотоо утаагүй болгоё гэж байгаа бол бүгдээрээ л хичээе. Бидний амьсгалж байгаа агаар цэвэр байвал бид эрүүл байна.
-Энэ хот дотроо бид юуг мөрдвөл арай дээрдэх вэ?
-Бидний боломж цонх л байдаг. Гэвч цонхоо онгойлгохоор өвөл даарна, утаа орж ирнэ. Дуу чимээ ихсэж хүнийг тавгүйтүүлэх нь илүү учраас байнга цонхоо онгойлгоод байж чаддаггүй. Гэхдээ орчин үед энэ бүхний шийдлүүд байдаг болсон. Цонхын ухаалаг шүүгч, эко филтер гээд хайгаад үзээрэй. Тэгэхээр байгууллага, барилгын компаниуд үүнийг байршуулахыг хичээх хэрэгтэй. Нэвтрүүлэх ёстой.
-Хүмүүс ойгоос боргоцой түүж ирж гэртээ тавьдаг. Хүчилтөрөгч ялгаруулна гээд....?
-Энгийнээр бодоход үрээ өгөөд уначихсан саарал боргоцойноос хүчилтөрөгч ялгарах боломжгүй. Хэрэггүй юманд цагаа гарздах хэрэггүй. Ногоон ургамал хүчилтөрөгч бэлэглэнэ гэж дунд сургуулийн хичээл дээр заадаг шүү дээ. Тэгэхээр тасалгаандаа ногоон ургамал тарих хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаха О2-тэй хэсэг инээдтэй байлаа.
Uvchintei huneer shat shatandaa business hiigeed bdiin bn lee dee ene emch nar. Tuvshinbayar emch ch yalgaagui
Энэ эмч дээр анх оношлуулсан эмчийн арга барил мундаг туршлагатай сайн ч гэж хүмүүст хэлдэг яагаад гэвэл хавдарыг эрт оношлуулж мэдээд эмчлүүлээд мааш сайн үр дүн гарсан учраас цаг �##�д�##�гүй л үзүүлээрэй гэж хүмүүст захидаг даа