ДЭЛХИЙ

Ши Жиньпин, Дональд Трамп нар уулзана

Ирэх арваннэгдүгээр сарын 17-нд Чили улснаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахаар болоод байна. Тус улсын Сантъяго хотод Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын дээд хэмжээний уулзалт болох ба, үүний дараа хоёр төрийн тэргүүнийг уулзалдана гэж эх сурвалжууд мэдээлж буй.

Тэднийг хэд, хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурж, худалдааны маргааны асуудлыг нэг тийш нь болгох үйлдлийг хоёр талаас хийнэ гэж судлаачид таамаглаж байгаа юм. Үүний өмнө Дональд Трамп БНХАУ-ын шадар сайд Лю Хэтэй уулзаж, маргааныг зохицуулах хэлэлцээр амжилттай болж буй тухай хэвлэлүүдэд онцолж байсан юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button