УЛС ТӨР
Засгийн газар АМНАТ-ийг цуцалсан асуудлаар хуралдаж байна
Өнөөдөр /2019.10.31/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Учир нь өчигдөр /2019.10.30/ Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэн, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгон тогтоосныг цуцлах шийдвэр гаргасан юм.
Уг шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр эсэргүүцэн улсын төсвөөс 1.2 их наяд төгрөг буурах, газрын хөрсөн доорх баялаг ард түмнийх бус, компаниудын өмч болж байгаа гэдгийг онцлон хэлсэн.
Иймд Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, уг асуудлыг хэлэлцэж байна.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.