УЛС ТӨРУлс төрийн мэдээ

313 өрх тус бүрд 5 сая төгрөгийн тусламж үзүүлэх санал гаргалаа

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос үерийн дараах нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар 21,29,27-р хорооны нутаг дэвсгэрт буусан үерт 360 өрх өртсөн.

Одоогийн байдлаар дүүрэг, Нийслэлээс хамтарч шуурхай ажилласны үр дүнд 9.978 тн лаг шавар цэвэрлэж, бүх айлыг эрчим хүчээр хангаж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, зам хүчитгэх ажлуудыг хийж байна. Мөн сайн дурын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс өгсөн хандивыг 312 өрхөд хүлээлгэн өгсөн.

Орон гэргүй болсон, гэрийн хэрэгцээ шаардлагатай 47 өрхөөс 20 өрхөд шаардлагатай гэрийг Нийслэлийн Засаг даргаас гарсан шийдвэрийн дагуу хүлээлгэн өгсөн. Үлдсэн 27 өрхөд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө, хандивын тусламжтайгаар гэрийн асуудлыг шийдвэрлэж байгаа талаар мэдэгдлээ. Мөн энэ үеэр дараах саналыг гаргаж байгааг дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан мэдэгдлээ.

Тухайлбал 360 өрхөөс 47 өрхийн гэрийн асуудлыг шийдсэн. Үлдсэн 313 өрх тус бүрд 5 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх саналыг гаргаж байна.

5 сая төгрөг нь нэг талаараа гэрт үзүүлж буй дэмжлэг, нөгөө талаараа байшин орон байраа цэвэрлэх, нөхөн сэргээхэд шаардлагатай зардал. Зардлыг тооцохдоо бид зах зээлийн ханшаар бодож үзэж гаргасан талаар хэлсэн юм. Үүний дараа дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ"21,27,29-р хорооны өрх айлуудыг 43-р хороотой харьцуулахад амьдралын анхдагч хэрэгцээ орон байрны хүндрэл учраас бид дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан.

Гэлээ гээд 43-р хорооны асуудлыг хаялаа гэсэн үг биш. Миний бие Нийслэлийн төлөөлөгчийн хувиар 43-р хорооны далан, авто замыг шинэчлэх, иргэн ААН-ын хохирлыг барагдуулах тал дээр санаачилга гаргаж Нийслэлийн ИТХ-д асуудлыг өргөн барина. Энэ санаачилгыг нам харгалзахгүй, улс төржилтгүйгээр дэмжээд явна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөөз
Зөөз
8 сар 13, 2023 09:00

Хотын дарга огцрохгүй гэж татвар төлөгчдийн мөнгөөр хахуульдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button