НИЙГЭМ

БНХАУ-ын хилээр бууны сум нэвтрүүлвэл 3-аас дээш жилийн ял оноодог хуультай

Сүүлийн үед манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол гарсаар байгаа аж.

Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргасны зэрэгцээ Замын-Үүд боомтод иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулжээ.

Гэвч монгол иргэд хайхрамж, хариуцлагагүй байдлаасаа болон БНХАУ-ын хилээр ангийн сум нэвтрүүлсэн тохиолдол дахин гарсаар байгаа тул тус улсад зорчиж буй иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас дахин анхаарууллаа.БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог байна.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-16 10:33

How To Buy Virga 50mg Canida Pharmacy To Buy Viagra Real On Line Stendra Quick Shipping Secure [url=http://cialibuy.com]Cialis[/url] Acquis

StevSlarie
StevSlarie
2020-02-12 14:33

Isotretinoin with free shipping visa http://buycialisuss.com - Cialis Viagra Rezeptfrei Apotheke Buy Cialis Vente Cialis Tadalafil 20mg

Холбоотой мэдээ

Back to top button